Улаан хацартай бүсгүйчүүдэд зөгийн балны маск тохиромжгүй

Хуурайшиж цахлайтсан арьсанд тэжээлийн маск тавих хэрэгтэй. Үүний тулд тэжээлийн маск хэрхэн бэлтгэх талаар мэдлэгтэй байх ёстой. Бүсгүйчүүддээ туслах үүднээс арьс арчилгааны маскыг хэрхэн бэлддэг талаар хүргэж байна.

Бидний идэх дуртай гүзээлзгэнэ арьсанд тэжээл өгнө

Шинэхэн эсвэл хатаасан гүзээлзгэнийг жижиглэж няцлаад нэг ширхэг өндөгний шар, нэг цайны халбага зөгийн балтай хольж хутгана. Хольсон бэлдмэлээ нүүр хүзүүгээрээ тарааж түрхэнэ. Ингэж 30 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Таримал болон зэрлэг гүзээлзгэнээр маск хийх сайн. Хээрийн зэрлэг болон таримал гүзээлзгэнийг бяцлаад нэг хоолны халбага цөцгий аль эсвэл нэг цайны халбага ургамлын тостой хольж хутгаж өтгөрүүлнэ. Үүний дараа нүүр болон хүзүүний арьсандаа үечлэн хэсэг хэсгээр түрхэнэ. Улмаар эхний түрхсэн хэсгээ эвэрч эхэлмэгц хоёр дахь үеэ давхарлаад гүйцэд хатахаас нь өмнө гуравдахь үеэ тавиад 20-30 минут хүлээх хэрэгтэй. Үүний дараа мөн л угааж цэвэрлэнэ.

Зөгийн бал уруулыг ялдам болгодог

Гурван хоолны халбага шингэн зөгийн балыг нэг хоолны халбага ургамлын тостой хольж нүүрэндээ түрхэнэ. Ингэж 15 минут байлгасны дараа бүлээн усаар угаана. Үүнээс гадна амтат жүрж, төмсний гээд олон маскийг манайхан мэддэг. Эдгээр түрхэцүүдийг хуурай арьс зөөлрүүлэх, сайр арилгах зорилгоор тавьдаг. Харин улаан хацартай хүүхнүүдэд зөгийн балтай маск тохиромжгүй. Ер нь зөгийн бал нь уруулыг ялдам зөөлөн болгодог болохоор зөгийн балтай маскийг урууланд тавихыг сануулъя. Урууландаа зөгийн балтай маскаа түрхээд дараа нь маш зөөлөн болгоомжтой арилгаарай. Ингэснээр уруулыг хатаж омголтохоос сэргийлж, арьсны өнгийг сэргээн үрчлээнээс ангижруулах онцгой үйлчилгээг өгдөг.

Миний эрүүл мэнд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button