Зэсийг чанаж шөл бэлтгэж уух нь уушгинд эм болно

Сүрьеэ архаг мэнгэрийг эмнэх өөр нэг арга нь паалантай саванд гахайн өөх 100 гр, давсгүй цөцгийн тос 100 гр, зөгийн бал хийж хайлуулна. Харин ингэхдээ буцалгаж болохгүй. Хайлж дуусмагц дээр нь зуун настын шүүс 150 гр мөн 50 гр какаогийн нунтаг нэмээд сайн холино. Ингээд шилэн саванд хийгээд хөргөгчинд хадгалдаг. Үүнээсээ хоолны халбагаар нэг аяга халуун сүүнд уусгаж өдөрт хоёр удаа ууна. Энэ нь өдөр болгон өглөө, орой гэсэн давтамжтай байна. Энэ аргыг cap болгон тогтмол тоогоор хэрэглэхийг сануулъя. Амьсгаа давчдахад цагаан зандан, жуган,чихэр өвс, зэргийг уудаг. Үхрийн чөмөг нь уушгийг зөөлрүүлж, дэлүүний тамирыг сайжруулахад тустай. Уушигны сүрьеэгийн эхний шатанд нохойн хошууны цэцгийн дэлбээг зөгийн балтай хольж өглөө бүр тогтмол хэмжээгээр идэх нь өвчнийг анагаана. Өдөр шөнө ханиах, уушигны өвчинд хөх хуцын уушгийг усанд чанаж идсэнээр илааршина. Зэсийг чанаж шөлийг нь уух, зэс саванд бага зэрэг тараг хийгээд ногоормогц нь усаар шингэлж уух зэрэг нь уушгинд эм болдог. Амьсгаа бачуурах өвчинд хонины түүхий тархийг цэвэрлэж цус шүүсгүй болгоод жамц давсаар холимог хийн гурван орой хоолойгоо хөхүүлэх нь маш сайн. Зөгийн балаар хийсэн ундаа, цэр ховхолж, ханиадыг анагаадаг. Сүръеэ өвчний эхний үед балыг сарнай цэцгийн дэлбээтэй хольж хэрэглэх нь эм болдог. Амьсгалын дээд замын хатингардах өвчтэй хүнийг зөгийн балаар утаж эмчилдэг. Зөгийн балын 10 хувийн уусмалаар таван минут утах нь хамар болон төвөнхийн салст бүрхүүлд нөлөөлөөд зогсохгүй биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулдаг. Олон хоног дараалан тогтмол цагт, тодорхой хэмжээгээр хонь, үхрийн сүү, хольж халуунаар уух нь уушигны өвчинд сайн. Мэнгэр өвчинд хөдөөний эрүүл газарын голио, царцаахайг идэх, шүүсийг нь уух, утах, үнэрлэх сайн. Гүүний айраг, чацаргана уушигны өвчинд тусгай боловч бөөрөнд халтай тул зохицуулан хэрэглэх хэрэгтэй. Уушиг хатингарч хавиргандаа наалддаг. Улмаар хавирга сүвэргээр хатгуулж ханиахад амьсгал давчдан хэвтхийг урьтал болгодог. Өвчнийг засахдаа хонины шинэ гүзээг хийлж амсрыг нь боогоод өвчтөй газраа жигнэ. Энэ эмчилгээг өвчний байдалд нийцүүлэн хэдэн арав, зуун удаа үйлдэхэд өвчин намдан илааршдаг. Энэ үедээ шинэ сэрээг шимт тэжээл сайтай идээ ундаа идүүлж, уулган, буудайн архийг эмийн журмаар бага зэрэг хэрэглэж болдог. Шарилж хандалж ууваас хоолойн халуун, уушигны аливаа өвчинд тусгай. Хандгайн уушиг нь уушигны бээрийг арилгадаг. Уушиг устгах болон уушиганд ус гүйх зэрэгт чонын мах чанаж идэх нь сайн. Царцааны их биеийг хатаагаад буцалсан 100 гр цэвэр усанд бүрэн уусгаад ууж хэрэглэвэл багтраа болон амьсгалын замын өвчинг анагаана.

Миний эрүүл мэнд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button