Оюутны универсиадын волейболын тэмцээнд МУИС тэргүүллээ

2007 оны 8 сард Тайландын Бангкок хотноо болох дэлхийн оюутны зуны XXIҮ Универсиад наадам, дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Монголын оюутны спортын Универсиад 8 дугаар их наадмыг спортын 8 төрлөөр Улаанбаатар хотноо 2007 оны 4 сарын 12-ноос 5 дугаар сарын 20 ны өдрүүдэд Монголын оюутны спортын холбооноос эрхлэн зохион байгуулж байна. Энэхүү наадам нь 1993 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байна.

Универсиад 8 дугаар их наадмын жудо бөх, ширээний теннис, буудлага, гандбол, нийтийн гүйлт, модон бөмбөг, шатар, волейболын тэмцээнүүд амжилттай явагдаж өндөрлөсөн ба нийт 24 сургуулийн 1000 гаруй оюутан залуучууд хамрагдлаа.

5 сарын 16-19нд волейболын тэмцээн Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд сургууль дээр явагдаж ҮБТДС, Мон-Алтиус, МУБИС, Аварга, ХААИС, МУИС, БХИС, Их засаг, Орхоны ТИС, МУИС Завханы ЭЗДС, Ховдын Их сургууль зэрэг 11сургуулийн эрэгтэй 10, эмэгтэй 10 нийт 230 гаруй оюутан өрсөлдсөнөөс

Эрэгтэй

1. ХААИС

2. МУБИС

3. МУИС

Эмэгтэй

1. МУИС

2. ҮБТДС

3. МУБИС

Багийн дүнгээр

1. МУИС

2. МУБИС

3. ХААИС

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button