Дэлхийн зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ бага байна

Хэдийгээр дэлхий даяар зэсийн өндөр үнээс болоод зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, өргөтгөхийн төлөө хичээж байгаа ч энэ онд эрэлтийг хангаж чадахгүй гэж тус компанийхан ярьсан байна.

Харин нийлүүлэлтийн хувьд саяхан гарсан уурхайн болон хайлуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн алдагдлын тайлангууд нь зөвхөн зах зээлийн тухай мэдээлэл өгдөг хэдий ч олон дахин давтагдсаар анхаарал татахаа больсон сэдэв болоод байгаа аж. Норддойч компани гэхдээ үйлдвэрлэлийн алдагдлыг бүрэн тооцоолох боломжгүй гэжээ. Фрипорт МакМораны Индонези дахь Гразберг уурхайн ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал болоод саяхан шийдэгдсэн Перугийн олон нийтийн жагсаал зэсийн нийлүүлэлт тогтвортой байна гэхэд эргэлзэхэд хүргэж байгаа юм. Харин эрэлтийн хувьд Хятадын зэсийн цэвэр импорт 2007 оны эхний улиралд 345 мянгаас өсч 480 мянган тоннд хүрээд байна.

Харин Лондонгийн Металлын бирж дээр зэсийн нөөц багассаар байгаа нь нийлүүлэлт шаардлагатай гэсэн дохио өгч байгаа юм. Лондонгийн Металлын биржийн зэсийн нөөц өнгөрсөн сараас 15%-иар буураад байна.

-р сарын 8, 2007 – Хуверс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button