Л.Болд Хуулиа чангатгаж, хатуу хариуцлага тооцохгүй бол дуртай нь монголчуудыг хордуулдаг болох нь
Дархан-Уул аймгийн Хонгор сумын төвд монгол, хятад иргэд хууль бусаар шороо зөөвөрлөн ирж, циант натри болон мөнгөн усаар алттай шороо угааж байснаас байгаль орчин, хүн амьтанд аюултай нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Эна талаар тус суманд ажиллаад ирсэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг
эрхлэх газрын дарга Л.Болдоос дараах асуултад хариулт авлаа.
-Хонгор сумын иргэд нутгаа-саа дүрвэж мэдэхээр байна. Тэнд хүн амьдрах аргагүй боллоо гэх мэт нэлээд ноцтой байж болох мэдээллүүд гарч байгаа. Яг газар дээр нь нөхцөл байдал ямар байна вэ?
-Анх Дархан-Уул аймгийн Мэр-гэжлийн хяналтын газрынхан дөрөвдүгээр сарын 16-нд Хонгор суманд эруүл ахуйн узлэг шалгалт хийх үеэрээ хууль бусаар алт олборлосны улмаас сумын төвийн цэвэр ус, бохирын шугам бохирдож байгааг илрүүлж үйл ажиллагааг нь зогеоох дугнэлтийг аймаг, сумын Засаг дарга нарт болон Mich XXK-ийн удирдлагад хүргүүлеэн гэж байсан. Тухайн үед нь арга хэмжээ авах гэсэн боловч тус компанийн ажилчид байраа цоожлон хаяж зугтеанаас нөхцөл байдал хүндэрсэн юм билээ. Харин өнөөдрийн хувьд байдал сайжирч байгаа. Гэхдээ энд харьцангуй гэж тодотгох хэрэгтэй болов уу.
-Яагаад тэр вэ?
-Mich компанийн хууль бус үйлдлийн улмаас нийтдээ 2150 ам 1етр учраас талбайд бохирдол үүссэн байсныг 1050 тонн циант натрийн агууламж бүхий шороог цэвэрлэж, хоргуйжүулж, саармагжуулах ажил хийх шаардлагатай байсныг хийж дуусгасан тухай өчигдөр газар дээр нь ажиллаж байгаа Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлөөс томилсон ажлын хэсгийнхэн хэлж байсан, Гэхдээ эна нь нөхцөл байдал ингээд сайжирлаа гэсэн үг биш шүу дээ. Учир нь, энэ бол зөвхөн Mich компанийн гаргаж байгаа зөрчил биш. Үүний цаана илрүүлеэн болоод илрүүлж амжаагүй, нууцаар үйл ажиллагаа явуулж байгаа олон компани. гар аргаар алт олборлогчид бий. Иймд тэр хүмүуст хэн байгаль орчин, хүн амьтныг хордуулах энэ аюултай нөхцөл байдал үүсгээд байгааг илрүүлж, хариуцлага тооцох цаг болсны дохио боллоо гэж бодож байна.
-Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын ажилтнууд Хонгорт ажиллаж байгаа гэж сонссон?
-Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатар тэргүүтэй 100 гаруй хүн ажиллаж байгаа. Манай ажилтнуудын хувьд уул уурхайн компаниудтай холбож өгөх, тэднийг дайчлах ажлыг нь хариуцеан байгаа. Ман циант натриг хаанаас авсан, тусгай зөвшөөрлийн гарал үүслийн гэрчилгээ нь хэнд, аль компанид харьяалагдаж байгааг тодруулах нь бидний хувьд ч гэсэн санаа тавих ёстой, чухал ажлын нэг. Хэдийгээр химийн онцгой хорт бодис хэрэглэх зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас олгодог ч яамнаас зовшөөрөл авсан компани бусдад дамжуулан нийлүүлсэн байх магадлалтай тул хайгуулын болон ашиглалтын лицензийг олгодог Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд оролцохоос өөр аргагуй. Иймд Үйлдвэр, худалдааны яам болон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, өөрсдийн боломж бололцоогоо дайчлан оролцож байна. Үүний цаана Монгол Улсын эрх ашиг явж байгаа шүү дээ.
-Уул уурхайн компаниудтай холбож өгөх гэдгээ тайлбарлахгүй юу?
-Тэр их лаг шороог зөөж цэвэрлэх, хорыг нь саармагжуулахад хүнд даацын автомашин зайлшгүй хэрэгтэй гэдэг нь тодорхой. Гэтэл Хонгор сумын нөөц боломжоос шаардлагатай машин техникийг гаргаж, хоргүйжүүлэх ажлыг цаг алдалгүй хийх боломжгүй байсан. Иймд Бороо гоулд-ын найм, Алтан дорнод-ын гурав, Эрэл це-мент-ийн нэг, Хөтөлийн цемент-ийн хоёр хүнд даацийн автома-шинийг дайчилж, 1050 тонн циант натрийн агууламжтай шороог зөө-вөрлөж байна,
-Шороог хаана асгах ва гэдэг нь нэлээд асуудал болоод байх шиг байсан?
-Хэн ч гэсэн өөрийнхөө гэрт сайн дураараа хорт бодис хадгалахгүй биз дээ. Үүнтэй адил нэлээд асуудал болж байж Хонгорын сумын төвөөс 100 км-ын зайтай байдаг Бороо гоулд-ын хаягдлийн цэгт асгасан. Мөн Монполимент ком-панийнхан шаардлагатай түлш шатахууныг компанийнхаа нөөцөөс нийлүулж байгаа.
-Уул уурхайн компаниуд боломжоороо тусалж байгаа гэж үү?
-Тийм ээ, тэдэнд талархал илэрхийлэх хэрэгтэй. Уг нь анх аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогеоох дугнэлтийг гаргасан тэр үед асуудлыг шийдсэн бол нөхцөл байдал ингэж хүидрэхгуй байсан болов уу. Хонгор сумын иргэд яг л дарьтай торхонд дунд байгаа юм шиг хүнд хэцүү сэтгэл түгшсэн хүнд нөхцөлд олон хоногийг өнгөрөөлөө. Гэтэл Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь Засаг даргатайгаа нийлээд хятад ын хөрөнгө оруулалттай Mich компанийн удирдлагад боломж олгож, тэдний хууль буе үйлдлийг дэвэргэсэн нь үнэхээр харамсалтай. Хуулиараа бол Монголын нутаг дэвегэрт зөв-шөөрөлгүй хорт бодис хэрэглэж, байгаль орчин, хүн амьтныг хордуулсных нь төлөө ердөө 3-5 жил хорьдог гэж байсан. Иймд цаашид хуулиа шинэчилж, тэдэнтэй тооцох хариуцлагаа чангатгахгүй бол дуртай нь л монголчуудыг хордуулдаг болох нь. Ийм байж болохгүй ээ.
(Ардын эрх 100/632)
Г.ЖАРГАЛ