Химийн өнгө оруулагч хүүхдийн анхаарал төвлөрөлтөнд муугаар нөлөөлдөг
Судалгааны урьдчилсан дүнгээс үзэхэд тартразин /алтлаг шар/(Е102), цусан улаан(Е124), сансет /шар/ (Е110), кармин /цайвар улаан/(Е122), хинолон /нимбэгний шар/ (Е104) и улаан (Е129) зэрэг хамгийн өргөн ашиглагддаг хүнсний будаг орсон хүнсний бүтээгдэхүүн нь 3-9 настай хүүхдүүдэд анхаарал төвлөлөрөлт саатах, сэтгэл санаа хувирамтгай болох, шалтгаангүйгээр хэт идэвхтэй болох, харшил үүсгэх зэрэг гаж нөлөө үзүүлж байгааг тухай судлаачид мэдэгджээ.
Улмаар эдгээр химийн будагчийг хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүнээс хасвал цаашид хэт идэвх болон анхаарал үл төвлөрөх хам шинжтэй хүүхдүүдийн тоо эрс буурахад хүрч магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа ажээ.