Хятадын сургуульд аллага гарчээ
Хутгалуулсан сурагчдын хоёр нь нас барж, нэг нь өрөөсөн бөөрөө авахуулж, бусад нь тун хүнд байдалтай байгаа юм байна.
Хэрэг гарсан шалтгаан нь сүүлийн үед Хятадын сургуулиудад газар аваад байгаа танхайн хэрэг гэнэ. Хэрэгтэнг хэсэг сурагчид нь үргэлж дарамтлан, зодуулахгүй байхын төлбөр болгож ихээхэн хэмжээний мөнгө өгөхийг шаарддаг байсан аж. Харин хэрэгтэн сурагч төлбөр төлж чадахгүй болохоороо дарамтлагчдаа гэсгээхээр шийтгэсэн бололтой.
Өнгөрсөн жил Гуйжоу мужийн нэгэн сургуулийн тавь гаруй сурагчдаас бүрдсэн дээрмийн бүлэглэл жил гаруйн дотор бусдаасаа 2000 гаруй долларыг татаас болгон аваад байсныг илрүүлсэн тухай мэдээлэл цацагдаж байсан юм.