Эрхэм зорилгодоо эргэж анхаарлаа хандуулах цаг гэж дэлхийн банкны Монгол Хятадыг хариуцсан захирал хэллээ

Энэхүү асуудал нь бидний анхаарлыг тодорхой хугацаанд нилээд саарууллаа. Одоо асуудал шийдэгдэж, бидний ард үлдсэн тул хөгжиж байгаа орнуудад хөгжлийн гол сорилтуудаа шийдэхэд нь туслахад бид хамаг анхаарал, хүчээ тавин ажиллаж чадах боллоо. гэж ноён Давид Доллар хэлэв. Хятад улсад байгаль орчин, нийгмийн асуудалд цогцоор хандсан нийгмийг бий болгох Хятадын Засгийн Газрын хүч чармайлтыг дэмжих нь бидний тэргүүлэх асуудал. Харин Монгол улсад нийслэл хотын хөгжил болон хөдөө орон нутгийн хүмүүсийн амьжиргааг сайжруулахад бид тусалж байгаа.

Энэхүү асуудлын үйл явц хүнд байхын зэрэгцээ Дэлхийн Банк- бид нар засаглалын асуудалд ихээхэн суурьтай ханддагийг харуулж өглөө. гэж Д. Доллар тэмдэглэв. Бид өөрийн байгууллагын засаглалын асуудалд тодорхой байр суурьтай бөгөөд үүгээрээ бид үйлчилгээ үзүүлдэг орнуудыг засаглын асуудалд мөн ингэж хандахыг дэмжин, уриалж байна.

Дэлхийн Банк Хятад улсад хөгжлийн 75 төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд жилд шинээр 1.5 тэрбум ам долларын зээлийн тусламж үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд байгаль орчин болон нийгмийн асуудлыг шийдэх шинэ технологи, шинэ хандлагуудад голлон анхаарал тавьж байгаа бөгөөд газар зүйн хувьд Хятадын баруун, төв хэсэг тусгай анхаарлын төвд байна. Лоес Платеауд Дэлхийн Банкны явуулсан тусламжийн үр дүнд ихээхэн ойжуулалт хийгдэж, фермерүүдийн орлого сайн нэмэгдсэн. Хианд, Банк хотын захиргаатай хамтран олон нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг сайжруулах, хотын соёлын дурсгалт газруудад дугайн зам бий болгох болон агаарын бохирдлыг багасгах шинэлэг төслүүддээр ажиллаж байгаа. Далайн эргийн сайн хөгжиж байгаа бүсүүдэд Дэлхийн банкны үйл ажиллагаа нь голчлон байгаль орчны асуудлууд байдаг. Үүнд Гаонгдонгийн голыг цэвэрлэх, Хангзоу- Бау дахь чийглэг газрыг хамгаалах, Шандонгийн цахилгаан станцыг хүхэргүйжүүлэх зэрэг төслүүд орно.

Монголд амжилттай хэрэгжиж буй Тогтвортой амьжиргаа төслийг энэ жил өргөжүүлсэн нь Дэлхийн Банкнаас Монголд үзүүлж буй тусламжын нэг гол хэсэг болж байна. Төслийн хүрээнд орон нутгийн хүмүүсийн өөрсдийнх нь хамгийн хэрэгтэй гэсэн үйл ажиллагаанд жижиг тэтгэлэг олгодог. Үүнд жишээ нь орон нутгийн сургууль, халуун усны газар, зам болон худгууд орно. Төслийн нийт санхүүжилт 45 сая ам доллар бөгөөд Дэлхийн Банк өөрийн эх үүсвэрээс 32 сая ам доллар, Европын Холбоо 13 сая ам доллар тус тус гаргаж байгаа. Төсөл өргөжсөнөөр Монголын нийт нутгийг хамрах болж байгаа юм.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын вэб хуудсанд зочилно уу.

2007 оны 5 сарын 17, Бээжин хот

http//www.worldbank.org.mn

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button