Иргэнд газар өмчлүүлэх үү?

Үүнтэй холбогдуулан газар өмчлөл, газрын харилцааны шинэчлэл, Нийслэлийн болон зарим дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа, Нийслэл дэх газрын шинэчлэлийн явц байдалтай Ерөнхийлөгч биечлэн танилцав.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газрын алба, БЗД-ийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1459 тоотын оршин суугч, иргэн Цоодолын Мөнхбаатарынд зочилж, өмчилж авсан газраа эдийн засгийн эргэлтэнд оруулж, аж ахуй эрхэлж байгааг нь үзсэний дараа мөн дүүргийн 14 дүгээр хороо, өмчлүүлсэн газарт дахин төлөвлөлт хийж, гэр хорооллыг барилгажуулах төлөвлөлттэй танилцаж, Барилга хот байгууллалтын яам, Нийслэлийн удирдлагуудтай уулзаж газар өмчлөл, газрын хуваарилалтын асуудлаар санал солилцон ярилцав.

МУ-ын Ерөнхийлөгч 40 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд хамгийн эхэнд баригдаж байгаа орон сууцны барилгыг очиж сонирхсон бөгөөд энэ үеэд БХБ-ын сайд болон хотын удирдлагуудтай санал солилцсон юм.

үideo1

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005 оны сүүлчээр газрын харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, агентлагын удирдлагуудыг хүлээн авч уулзан газрын шинэчлэлийн явц байдалтай танилцаж, санал бодлоо солилцож, үүрэг чиглэл өгсөн. Мөн аймаг орон нутагт ажиллах, иргэдийн амьдрал ахуйтай танилцах үедээ газрын шинэчлэлийн явц байдалтай байнга танилцаж, санал бодлоо хуваалцан үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа болохоор газрын шинэчлэлийн асуудал нь Ерөнхийлөгчийн байнгын анхаарлын төвд байгаа.

Газар өмчлөлийн асуудлаар иргэд ямар санал бодолтой байгаа болон энэ асуудал ямар бэрхшээлүүд байгаа талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга. Э.Мөнх-Очироос сонирхсон юм.

үideo2

Газрын шинэчлэлийн бодлого хэрэгжих явцад үүнтэй холбоотой тулгамдсан олон асуудлууд өнөөгийн амьдралаас урган гарч, түүнийг шийдвэрлэн зохицуулахад төр, засгийн зөв бодлого, оновчтой зохицуулалт, эрдэмтэн мэргэдийн оюун ухаан, ард иргэдийн идэвхтэй оролцоо, санал бодол чухал байна. Газрын шинэчлэлийн асуудлаар төр, засгийн хийгээд олон нийт, ард иргэдийн түвшинд нэгдмэл ойлголтонд хүрч, санал бодол, оюун ухаанаа уралдуулах зорилгоор 5 дугаар сарын 21-ний Даваа гарагт Ерөнхийлөгчийн ивээл дор Газрын шинэчлэл, тулгамдсан зорилт сэдвээр онол-практикийн бага хурал зохион байгуулна. Энэхүү бага хурал нь УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох яам, агентлаг, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцсон нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй болно.

1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор эрхзүйн зохицуулалт хийж, 2003 оны 5 дугаар сарын 1-нээс иргэдэд газар өмчлүүлэх түүхэн үйл явц эхэлсэн. Энэхүү түүхэн үйл явц эхлээд 4 жил болох хугацаанд 2007 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 155000 иргэн өөрийн өмчийн газартай болсон байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний байдлаар манай улсад 632000 өрх бүртгэгдсэн бөгөөд түүний 25 орчим хувь нь өөрийн өмчийн газартай болжээ. Газар хувьчлалын явц нь хот суурин, аймаг орон нутагт харилцан адилгүй, аймаг орон нутагт 23 хувьтай, хотод 27 хувьтай байна. Үнийн дүнгээр илэрхийлбэл 500 орчим тэрбум төгрөгний үл хөдлөх хөрөнгө иргэдэд өмчлөгдөн очсон гэж мэргэжлийн байгууллагууд тооцсон байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч иргэн бүрт газар өмчлүүлэх тухай саналыг дэвшүүлээд багагүй хугацаа өнгөрч байна.

Газар өмчлөлийн гол зорилго нь иргэдээ үл хөдлөх хөрөнгөтэй болгож, амьдрал ахуйг нь өөд татахад л чиглэж байгаа бөгөөд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас гаргасан албан ёсны мэдээгээр бол 3000 орчим иргэн өмчилж авсан газраа арилжааны банкуудад барьцаалж зээл авчээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button