УИХ-ын гишүүн А.Мурат хоёр давхараас үсэрчээ
Хөлөө гэмтээсний учир нь гэвэл тэрээр ардчиллын салхи үнэртэж эхэлсэн тэр он жилүүдэд үеийнхээ залуустай хамтран жагсаал цуглаан зохион байгуулж, цуглааныг удирддаг байсан идэвхтэй нэгэн байсан гэнэ. Тухайн үед энэхүү ажил нь нилээд хэл ам татлаж байснаас ойр дотныхон нь түүнийг амь насаа алдав хэмээн болгоомжилж ихэд хориглодог байж. Ямартаа л эхнэр нь түүнийг гэртээ цоожлоод орхиж байхав дээ. Гэсэн ч тэрээр хурал цуглаанаа таслахгүйн тулд хоёр давхарын балкон дээрээс үсэрч, хөлөө хугалж байсан түүхтэй аж. Тэр үеээ эрхэм гишүүн маань залуу ч байж, ааг омогтой ч байж хэмээн хааяа дурсан ярьдаг гэсэн шүү.
Дээдсийн хүрээлэн