Шинэ Оросын түрэмгийлэл Мироновоор эхэллээ
Хөөрхий хөршүүд маань будилж гэж өршөөсөн дэлхийн ганц улс. Нутаг дээрээ Оросуудыг үнэгүй мөнхөд байлгаж өөрсдөө байшингүй байгаа дэлхийн ганц улс. Гэтэл гэнэтийн айлчлал хийсэн ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга С.Н.Миронов Монгол төрийн эрх баригчидтай уулзахдаа хачин увайгүй зүйлийг санал болгов. Уулзалтын үед энэ эрхэм МУ-ын Ерөнхийлөгчийн ОХУ-д айлчлахдаа гарын үсэг зурсан Монросцветметийн гэрээ гэсэн байх юм. Хэдэн сарын турш Монголд шуугиан тарьж Монголын хуулиар хүчингүй болсон МУ-ын Ерөнхийлөгч оролцоогүй болох батлагдсан гэрээг сэргээх тухай асуудал тавилаа. Энэ нь нөгөө Ерөнхий сайдуудыг дууддаг үеийг санагдуулав. Харин энэ удаа Монголчуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр монгол хуультай бас эрх ашигтайг товч, тодорхой анхаарууллаа. Зүй нь Монгол тусгаар улс тул шийдээд хариу өгнө. Шийдвэрийн хариуг өгөхгүй гэх Монгол элчин Оросод байгаа. Гэтэл нөгөө элчин сайд нь Оросын сан-гийн Ерөнхийлөгч болоод тэнэж яваа юм. Бид ийм байхад Миринов гуай төрсөн гэртээ байгаа эзэн шиг аашлах аргагүй. Донгио гэхээр багадах, дүнхүү гэхээр ихдэх гадаад хэргийн сайд Н.Энхболд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёроо хамгаалдаггүй юм гэхэд Л.Хангай мэттэй нийлж дэлхийд шившиглээд байх хэрэггүй баймаар. Харин Монголын хамгийн том дарга шударга хочит Ц.Нямдорж ямар нэгэн ажлын хэсэг байгуулсан тухайгаа ярьсан бололтой. Хэний төлөө, юуны тулд гэдгээ Миронов гуайд тайлбарласан тухай мэдээ одоогоор алга.1924 онд Монгол удирдагчид нэгдмэл эх орончид байсан бол бид далан жил дэлхийд Оросоор овоглуулахгүй байсан. Монгол удирдигчид нэг дуутай байсан бол Оросууд хүчээр коммунизмаа тулгахгүй л байсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Холбооны зөвлөлийн хуралд 4-р сарын 25-нд сүүлчийн удаа явуулсан илгээлтдээ Сүүлийн үед ОХУ-ын дотоод хэрэгт оролцох зорилгоор хилийн чанадаас их хэмжээний мөнгө орж ирж байгаа Ардчилалд шилжих энэ завсрын үед өнгөрснийг буцаан авчрах, урьдын адил үндэсний баялгийг ямар ч ял шийтгэлгүйгээр хулгайлж, хүмүүсийг, улсыг дээрэмдэх сонирхолтой нэг хэсэг хүн байхад нөгөө хэсэг нь манай орны эдийн засгийн болоод улс төрийн биеэ даасан байдлыг үгүй хийхийг хүсч байна гэжээ. Шударга эх оронч ингэж хэлж чаддаг юм байна. Шинэ Оросын түрэмгийлэл Мироновоор эхэллээ. Оросын талыг дэмжсэн Монголын талын олигархууд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг эсэргүүцэн ямар шийдвэр гаргахыг харах л үлдлээ.
Х.Баттөгс
Дээдсийн хүрээлэн