Хэлэлцээрээ сэргээлээ

Дэлхийн төмрийн хүдрийн томоохон үйлдвэрлэгчдлийн нэг Бразилийн Вале ди Рио Досе компани 4 тэрбум ам долларын өртгөөр Бразилийн Маранхао дүүрэгт босох гангийн үйлдвэрлэлийг эхлүүлэхээр Хятадын Баостил компанитай хэлэлцээрээ сэргээсэн байна.

CҮRD компанийн захирал Педро Гутемберг Орон нутгийн захиргаа өөрчлөгдсөн учраас бид хэлэлцээрээ сэргээлээ гэж мэдэгдээд төсөл нь байгаль орчинд сөргөөр нөлөөлнө гэсэн учраас гангийн үйлдвэрийн төслийг зогсоогоод байсан гэж хэлжээ.

Бразилийн удирдагч асан Хосе Сарнейгийн охин Росеана Сарней Маранхао мужийн захирагчаар ажиллаж байсан бөгөөд энэ оны эхээр Бразилийн Ардчилсан Ажилчдын намын Жэксон Лаго түүнийг залгамжлаад байгаа юм.

Ноён Гутембергийн хэлснээр Хятадын хамгийн том ган үйлдвэрлэлийн групп болох Баостил Бразилид баригдах 3-4 тэрбум ам долларын үндсэн өртөгтэй үйлдвэрийн 80-90%-ийг санхүүжүүлэх юм.

Баостилын Бразилийн гангийн төслийг хариуцаж буй гүйцэтгэх захирал 2005 онд гангийн үйлдвэрийг барихад эхний шатанд тус компани 1,5 тэрбум ам долларын хөрөнгө оруулна гэж мэдэгдэж байсан юм. Маранхао мужийн нийслэл Сан Луист баригдах ирээдүйн үйлдвэр 4,1 сая тонн ган хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button