Буддын шашны үнэгүй лекц явагдана
Тэгвэл энэ удаад Манба-Дацан хийд Оточ Манрамба дээд сургууль Манал бурханы хүүхдүүд нийгэмлэгээс санаачлан ирэх мягмар гариг буюу энэ сарын 29-нд нийт сүсэгтэн олонд хандсан үнэ төлбөргүй лекцийг UB palace-т уншихаар төлөвлөсөн байна.
Эрдэнэт хүмүүний төрөл хийгээд үйлийн үр хэмээх буян номын танин мэдэхүй, ухаарал, хүмүүжлийн ач холбогдолтой хүн төрлөө ухаарч ойлгосны үндсэн дээр зовлонг танин мэдээд аз жаргалд хүрэх арга замд хөтлөх олон ач холбогдолтой аж. Олон жилийн турш бурханы ном сургаалыг судлаж, мэдсэний үндсэн дээр түүнийг шүтэж, хувь хүн болоод ард иргэд ариун номын сэтгэл гэгээрэл, буянтай зам мөрөөр явж ирсэн түүхтэй. Сүүлийн үед ард түмний дунд ёс бусын хулгай дээрэм, гэмт хэрэг, архидан согтуурах явдал, хүчирхийлэл, авилгал, хээл хахуул олон муу ёс үйл үзэгдэл явдлууд тэлж өргөжсөөр байгаа явдалыг дүгнэж үзвэл төр болон шашны зүгээс ард иргэддээ хүн болж төлөвшдөг бурханы агуу сургаал номыг багаас нь зааж сургаж хүмүүжил дадал олгоогүйтэй их холбоотой гэж үзэж байгаа аж.
Эрдэнэт хүмүүний төрөл хийгээд үйлийн үр лекцинд юун тухай өгүүлэх талаар Манба-Дацан хийдийн тэргүүн билгүүн номч хамба лам, гэвш Д.Нацагдорж ийнхүү ярьж байна.үideo1Yндсэн хуулиндаа төр шашин хоёрыг тусдаа гэж заасан нь ийм байдалд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн ч байж болох талтай гэнэ. Учир нь төр шашин хоё нэг байр суурьтай байх аж. Төр, шашин хоёр бол арга билэг юм байна. Арван хар нүгэлийг олон төрөлдөө тэвчиж их буян бүтээж 10 чөлөө учралыг олсон эрдэнэт хүний чухал төрлийг нэгээхэн удаа олоод төрөхөд нь дээдийн номоор амлуулж ухааруулан цэнгүүлж сайн сайхан амьдрал, ариун зам мөрд оруулж, билэг билгүүнийг олгож чадахгүй тэднийг орчлонгийн балчиг шаварт хутгалдуулж, муу авьяасыг нь хөгжүүлж төрлийг нь доройтуулах, нөхцөлүүдийг бүрдүүлсээр байна. Хүн төрөхөөс нь эхлээд зөв зам мөрөөр оюун санааг нь удирдан хөгжүүлж чиглүүлэх явдал чухлаар шаардагдаж байна. Энэ байдал ч амьдралд харагдсаар байна. Тэр ч утгаар энэ удаагийн лекцийг уншихаас өөр аргагүй болж байгааг хамба онцлож байсан юм.
Т.Од /olloo mn/