Сайд Д.Туяа Дэлхийн эрүүл мэндийн чуулганд оролцож байна

Тэрээр тавдугаар сарын 16-ны хуралдаанд Олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдал ба Монгол Улсад авч буй арга хэмжээ сэдвээр илтгэл тавьсны зэрэгцээ бусад орны сайд, төлөөлөгчидтэй уулзан хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Улс орнууд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буйгаа хэлэлцэн, ирээдүйн чиг хандлагаа тодорхойлдог уг чуулганд ДЭМБ-ын гишүүн орнуудын Эрүүл мэндийн сайд нар оролцдог уламжлалтай.

Чуулган тавдугаар сарын 13-18-ны өдрүүдэд Швейцарийн нийслэл Женев хот тахь НҮБ-ын Ерөнхий чуулганы танхимд болж буй юм.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button