Интернэтээр худалдаа хийхэд 100 тэрбум фунт зарцуулжээ
Өнгөрсөн сарын онлайн жижиглэн худалдааны хэмжээ өмнөх жилийн мөн үеийнхээс 55% өссөн нь цаашид энэ төрлийн арилжааны хэмжээ улам нэмэгдэхийг илтгэж байна.
2006 оны байдлаар интернэтээр хийгдсэн борлуулалтанд аялал жуулчлалын салбар давамгайлж байгаа бөгөөд үүнд британчууд 7 тэрбум фунт зарцуулжээ. Гэхдээ цахилгаан бараа, хувцас, ахуйн барааны гүйлгээ ч хурдан нэмэгдэж байна. Нээгдээд удаж байгаа онлайн дэлгүүрүүдийн ашиг нь шинэ өрсөлдөгчдийнхөөсөө хавьгүй хурдан нэмэгдэж байгаа аж. Жишээлэхэд, онлайн жижиглэн худалдааны Tesco.com нь жилдээ 1 тэрбум фунтын захиалга хүлээн аваад 56 сая фунтын ашиг олж байна.