Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүмүүсийг цол, одон, медалиар шагналаа.

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын зөвлөх Даржаагийн Жамц,

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор сэтгүүлч Сумъяагийн Жамбалдорж,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор хошууч генерал Хас-Очирын Жүгдэрнамжил,

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор ОХУ-ын Буриад улсын ардын дуу бүжгийн Байгаль чуулгын уран сайхны удирдаач, хөгжмийн зохиолч Бадамгаравын Наранбаатар, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Баярцагааны Баатар нарыг,

Монгол Улсын гавьяат багш цолоор Монголын хүүхдийн ордны захирал Борын Ишцог, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол бүжигчин, туслах найруулагч Лхагважавын Батжаргал,

Монгол Улсын гавьяат багш цолоор Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн дэд тэргүүн Доржпаламын Цогзолмаа, Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч Дашнямын Болдбаатар, Монгол Улсын гавьяат багш цолоор МУИС-ийн Математик, компьютерын сургуулийн ахмад багш, профессор Санжийн Дашиймаа нарыг тус тус шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулав,

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга Шайрайн Батсүх, ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын дарга Сэнгээгийн Баярмөнх, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн дарга Баасанхүүгийн Ганзориг, Улсын дээд шүүхийн шүүгч Алтангэрэлийн Доржготов, Төрийн өмчийн хорооны дарга Дуламын Сугар, Улсын дээд шүүхийн шүүгч Дагвадоржийн Тунгалаг нарт, Цэргийн гавъяаны улаан тугийн одонг БХИС-ийн захирлын ажлын албаны дарга, хурандаа Шархүүгийн Гантулга нарт тус тус хүртээлээ.

Алтан гадас одонгоор Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Цэндийн Амарсайхан, ГХЯ-ны Бодлого төлөвлөлт,мэдээлэл, үнэлгээний газрын зөвлөх Цэдэндамбын Батбаяр, Нийслэлийн хүнсний үйлдвэрлэлийн Өгөөж чихэр боов ХХК-ийн засварчин Цогзолмаагийн Бат-Өлзий, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ХК-ийн гүйцэтгэх захирал Дашийн Бассайхан, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Дайрийжавын Дагвадорж, Нийслэлийн Шүүхийн ерөнхий шүүгч Цэвэгмидийн Зориг, ИНЕГ-ын иргэний нисэхийн үйлчилгээ хариуцсан дэд захирал Пүрэвжалын Мөнхжаргал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Энэбишийн Мөнх-Очир, Монгол Улсын Их Хурлын гишүүн Аукетайн Мурат, БОЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Аюушийн Намхай, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Дагвадоржийн Очирбат, ХХААЯ-ны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ивирайн Ханымхан, Монголбанкны Лондон дахь төлөөлөгч Данзанбалжирын Энхжаргал, Драмын эрдмийн театрын жүжигчин Базаррагчаагийн Эрдэнэцэцэг нарыг шагналаа.

Хөдөлмөрийн хүндэт медалийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Ламжавын Баярсайхан, Хөгжим бүжгийн коллежийн орос хэлний багш Аюурын Нэргүй, Нийслэлийн хүнсний үйлдвэрлэлийн Өгөөж чихэр боов ХХК-ийн менежер Баасангийн Оюунгэрэл, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Цогзолын Оюунчимэг, Улсын дээд Шүүхийн шүүгч Батсүрэнгийн Ундрах нарт, Шударга журам медалийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн гал сөнөөгч Дүншигийн Бат-Оргилд хүртээв.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button