Хүүхэд хүүхдийнхөө төлөө санаа тавьж байна
Гэгээн үйлстэн клуб нь 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж хүүхэд хүүхэддээ туслах хөдөлгөөнүүдийг санаачилж олон хэлбэрийн ажлуудыг зохион байгуулж ирсэн юм. Энэ хугацаанд жил бүрийн 5-р сарын 1-нээс Хүүхдийн баярын өдрийг хүртэл Хүүхдийн сар аян зохион байгуулдаг уламжлалыг тогтоогоод байгаа юм. Энэ жилийн Хүүхдийн сарын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өнчин болон амьжиргааны төвшин доогуур, суурь өвчтэй 8-14 насны хүүхдүүдийг хүүхдийн анхны сувилалын Нарны хотхон зусланд 10 хоног сувилах хөдөлгөөн өрнүүлж байна.
Аяны бодит үр дүнд хүн бүхний дэмжлэгтэйгээр 700 гаруй хүүхдүүд зуны сарын хугацаанд эрүүл чийрэг болохоос гадна амьдрах ухаан, уламжлалт монгол зан заншил, ахуйтай танилцан байгал орчноо хайрлан хамгаалах мэдлэгтэй болохын зэрэгцээ өөрсдийн далд авьяасыг ч нээн хөгжүүлэх боломж бий болох юм. Энэ уриалга даа улс төр, бизнесийн нэр хүнд бүхий та бүхнийг уриалж энэхүү хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан аж. Энэ удаагийн үйл ажиллагаанд нийгмийн тусламж дэмжлэгийг тэр бүр аваад байдаггүй найзууддаа хүргэхээр зорьж байгаа аж.
Гэгээн үйлстэн клубын зохицуулагч Ц.Болормаа энэ удаагийн аянд хамрагдах хүрээг болон клубын үйл ажиллагаагаа ийнхүү танилцуулж байна.үideo1Хүүхэд насыг тойрон өнгөрсөн хэн ч байхгүй бөгөөд бага ахуй насандаа амьдралын хүндийг үүрэн яваа балчир үрсдээ буяны гараа сунган туслахыг хүүхдүүд маань уриалж байна. Аяны хүрээнд сувилалын Нарны хотхон зусланд 10 хоног амрах хүүхдүүдэд байгууллага хамт олонг туслахыг хүсэж байгаагаа илэрхийлж байсан юм. Түүнчлэн Олон улсын хүүхдийн эрхийн өдөр буюу 6 сарын 1-ний өдөр Гандантэгчилэн хийдэдтэй хамтран Монголын нийт хүүхдүүд, эхчүүд, айл өрхийн сайн сайханы төлөө Алтан Ганжуур хуруулахаар төлөвлөөд байгаа аж.
Т.Од /olloo mn/