Хятадын гангийн компани Энэтхэгт 4 тэрбумаар гангийн үйлдвэр барина
Хятад Ган бусад орны гангийн компаниудтай хамтран дэлхийд тавд орох төмрийн ордыг ашиглана гэж Блумберг мэдээлжээ.
Энэтхэгийн Жарханд мужид баригдах шинэ үйлдвэр нь жилд таван мянган метр тонн ган боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд эхний ээлжинд 500 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон тухай Хятад Ган компанийн Энэтхэг дэх гүйцэтгэх захирал Ван Хонсен тус мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Нийт хөрөнгө оруулалтыг найман жилийн хугацаанд хийх бөгөөд газрын болон олборлолтын зөвшөөрөл авахад ихээхэн хугацаа шаардагдах болно гэж нийт 21 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт шаардагдах энэ том төсөлд ороцогч Арселор Миттал болон Өмнөд Солонгосын Поско гэж мэдээлсэн байна.
Азийн гангийн эрэлт Европ болон Хойд Америкийнхаас хурдан өсч байгаа учир ган үйлдвэрлэгчид цаг хугацааны асуудлыг тоохгүй байгаа юм. Энэтхэгийн гангийн хэрэглээ 2010-2015 оны хооронд жилд дундуаар 7,7%-иар өснө гэж тооцоолж байгаа бөгөөд энэ нь дэлхий хэрэглээнээс хоёр дахин их байна гэж Олон улсын Төмөр болон Гангийн хүрээлэнгээс гаргасан хэтийн төлөвийн судалгаанд дурьджээ.
Энэтхэгт хөрөнгө оруулж буй гадаадын компаниуд урт хугацаагаар ажиллана гэсэн зорилготой байдаг учраас тэд богино хугацааны хүлээлтийг ноцтой бэрхшээл гэж тооцохгүй байна гэж Мумбайн ВОВ-ын хөрөнгө үнэлгээний компанийн захирал Дипак Ачарая хэлсэн байна.
Ноён Вангийн хэлснээр Хятад Ган ирэх сард төслөө Жархандын засаг захиргаанд танилцуулж зөвшөөрөл авах юм байна. Тус компани 30 жилийн хугацаанд 300 сая тонн төмрийн хүдэр олборлох эрх авна гэж үзэж байгаа бөгөөд бүтээгдэхүүнийхээ 70%-ийг борлуулахаар төлөвлөөд байна.
/Оллоо.МН/