Өмнөд Африкийн цагаан алтны нийлүүлэлт нэмэгдсэнээс үнэ нь уналаа

хэвийн үйл ажиллагаагаа сэргээгээд байна. Дэлхийн цагаан алтны олборлолт энэ жилд 4,2%-иар өсч 7,3 сая унцид хүрнэ гэж Лондонд төвтэй судалгааны GFMS компани мэдээлсэн байна.

Өмнөд Африк энэ жил үйлдвэрлэлээ өргөтгөж үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэж тус компанийн ахлах зөвлөх Питер Райан ярьжээ.

Ажил хаялт гарах үед 17%-иар өсөөд байсан цагаан алт ажил хаялт дууссаны дараа 0,5%-иар буюу 7 ам доллараар унасан юм. Он гарснаас хойш цагаан алт олборлогч ихэнх компаниудын ажилчид ажил хаялт зарлаад байгаа төдийгүй Өмнөд Африкийн томоохон үйлдвэрчний холбооны нэг болон Уурхайн ажилчдын үндэсний холбоо 6-р сард цагаан алт үйлдвэрлэгчидтэй цалин хөлс нэмэгдүүлэх талаар хэлэлцээр хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button