Израйлийн нисэх хүчин ахин цохилт өглөө
Бөмбөгдөлтийн улмаас хүний амь эрсэдсэн гэж байгаа ч баттай баримт ирэхгүй байна. Yүнээс өмнө Израйлийн онгоцууд ХАМАС бүлэглэлийн удирдагчдын нэг Халиль эль Хайигийн байр руу пуужингаар цохилт өгсөн. Гэвч эль –Хайя өөр газар байсан тулдаа зүгээр өнгөрч, өөр найман хүн алагдсан билээ.
Мөн түүнчлэн ням гарагт Ливаны арми нутгийн хойд хэсэгт дэх палестиний дүрвэгсдийн хуаранд орогносон дайчдтай тулаанд орсны улмаас 48 хүн амь үрэгдсэн нь 1975-1990 оны иргэний дайнаас хойш гарч байгаа хамгийн том хохирол юм байна.