АНУ-ын их дээд сургууль, коллежийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөр – 2007

Хөтөлбөрийн зорилго нь сурлага сайтай, сурах өндөр эрмэлзэлтэй, гадаад орны их дээд сургуулийн элсэлтийн шалгалт, тэдгээртэй холбогдох төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсүүлэн суралцуулж Монгол орны ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай мэргэжилтнүүд болон удирдагчдыг төрүүлэн бий болгоход оршино.

Хөтөлбөрт оролцогчид 2008 оны 8-р сард АНУ-ын их дээд сургуульд элсэхээр өргөдөл гаргах бөгөөд манай боловсролын зөвлөхүүд 2007-2008 оны хичээлийн жилд тодорхой хуваарийн дагуу АНУ-ын их дээд сургууль коллежид элсэх өргөдлийн маягт бөглөх, АНУ-д суралцах мэргэжил, сургуулиа сонгох, элсэлтийн шалгалтад бэлтгэх, тэтгэлэг хүсэх талаар сар бүр сургалт, зөвлөгөө өгч ажиллана. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид манай мэдээллийн төвийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой. Элсэлтийн шалгалтууд, өргөдлийн маягтын төлбөр, шуудангийн зардлыг оролцогч өөрөө хариуцна. АНУ-ын их дээд сургуулиуд оролцогчийг сургуульдаа элсүүлэх, тэтгэлэг олгох болон тэтгэлгийн хэмжээг тухайн оролцогчийн шалгалтын дүн, өргөдлийн агуулгаас хамаарч гаргадаг болохыг анхаарна уу. Дараах шаардлагыг хангасан сурагчид тус хөтөлбөрийн өргөдлийн маягтыг www.earcmn.org хаягаар авч материалаа бүрдүүлэн ирүүлнэ үү.

Тавигдах шаардлага

10 жилийн сургалттай сургуулийн 9-р ангийн эсвэл 11 жилийн сургалттай сургуулийн 10-р ангийн сурагч байх /2008 оны хавар сургуулиа төгсөх/

Сайнаас доошгүй дүнтэй байх (B/80/-аас дээш голч дүнтэй байх/

Англи хэлний өндөр мэдлэгтэй байх /TOEFL-580-аас доошгүй оноо авах чадвартай байх/

Сургалтын төлбөр болон элсэлтийн шалгалттай холбогдох зардлуудыг төлөх боломжгүй байх

Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байх

Сар бүр Улаанбаатарт болох сургалтад ирж оролцох боломжтой байх

Шалгаруулалт

2007 оны 6-р сарын 16 Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа /1700 цагаас өмнө/

2007 оны 6-р сарын 21 Өргөдлийн шалгаруулалтын хариу гарна

2007 оны 6-р сарын 22 Өргөдөл шалгарсан бүх сурагчид 1500 цагт Pre-TOEFL шалгалт өгнө.

2007 оны 6-р сарын 29 Pre-TOEFL-д 580-аас дээш оноо авсан сурагчид 1500 цагт SAT

шалгалт өгнө.

2007 оны 7-р сарын 6 Pre-TOEFL-д 580-аас дээш, SAT-д 1400-с дээш оноо авсан сурагчдыг

АНУ-ын их дээд сургуульд суралцуулах хөтөлбөрт оролцуулах эцсийн шалгаруулалтын хариу гарна.

Хариуг Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвийн мэдээллийн самбар болон www.earcmn.org хаягаар орж харна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button