Технологийнхоо нууцыг алдахаа шахжээ

Өмнөд Солонгосын төмөрлөгийн Pos корпорацийн мэдэлд байдаг Posdata компаний боловсруулсан Wibro технологийн талаарх нууцыг энэ компанид өмнө нь ажиллаж байсан болон ажиллаж байгаа инженерүүд сэм хуйвалдан өнгөрсөн оны 10-р сараас хойш хулгайлсаар америкийн нэгэн компанид 190 сая доллараар зарах гэж байгаад ийнхүү баригджээ.

Posdata нь Wibro технологийг боловсруулахад 90 тэрбум вон зарцуулчихаад байсан бөгөөд хэрэг гарснаас хойш америкийн компанийг шүүхэд өгсөн байна.

Wibro (Wireless Broadband) нь хөдөлгөөнт төхөөрөмж ашиглан интернэтэд өндөр хурдаар холбогдох шинэ технологи бөгөөд суурин хэрэглэгч төдийгүй машин, галт тэргээр хурдтай шилжин хөдлөж байгаа үйлчлүүлэгчдэд интернэтэд нэвтрэх боломж олгоодгоороо давуутай гэдгийг Posdata компаниас онцолжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button