60 сая жилийн өмнө сөнөсөн загасыг барьжээ

131 см урт, 51 кг хүн загасыг нутгийн хоёр загасчин барьсан бөгөөд ямаршуу ховор амьтан барьсан болохоо мэдээд ихэд гайхсан гэнэ. Yүний дараа загасыг тусгаарласан далайн усанд тавихад 17 цагийн турш амьд байсан нь загас судлаач эрдэмтэдийг ихэд гайхшруулжээ. Учир нь энэ төрлийн загасыг 60 метрийн гүнд амьдарч, гүехэн газар хоёр цагаас илүү амьд явах чадваргүй гэж үздэг байжээ.

Коелакант нь хүний гарын сарвуутай адил сэлүүр, өвөрмөц бүтэц бүхий уушгитай бөгөөд 400 сая жилийн тэртээ эдгээр загаснууд хуурай газар гарч газар уснаа явагчдын үүсгэсэн нь хэвлээр явагч, шувуу, сүүн тэжээлтнүүдийг бий болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button