Франц-Японы компаниуд хамтран уран олзворлох асуудлыг тавилаа

Тэрээр Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНФУ, Япон улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Францын Арева, Японы Мицүй компаниудын удирдлагатай уулзаж, уран олзворлох, цөмийн энергийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар санал тавьж байсныг яриад энэ салбарт дээрх хоёр компани хөрөнгө оруулах сонирхолтой байгааг танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Арева Мицүй компаниуд монголын ураны орд газруудад хөрөнгө оруулан хамтран ажиллах нь сайн хэрэг. Гэхдээ юуны өмнө дээрх салбарын үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай. Хууль батлагдсаны дараа манай Засгийн газар, шинээр байгуулагдсан төрийн өмчийн компанитай яриа хэлэлцээ хийх, ингэсний үндсэн дээр харилцан ашигтай хамтран ажиллах бололцоо нээгдэнэ хэмээн онцлон хэлэв.
Мөн саяхан ОХУ-ын РосАтом компанийн төлөөлөгчид айлчлан ураны чиглэлээр хамтран ажиллах талаар сонирхол татахуйц санал тавьж байсныг дурдаад Арева Мицүй компаниуд түүнээс дутуугүй санал тавина гэдэгт найдаж байна гэв.
Ноён Шигэцү Томинага уран олзворлох чиглэлээр Монгол, Франц, Япон гурвалсан төсөл хэрэгжүүлэхийн ач холбогдлыг тайлбарлаад монголын сонирхлыг татах бодитой төсөл боловсруулж чадна хэмээн ярилаа. Түүнчлэн газрын ховор элемент, усны чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг танилцуулав.
/Оллоо.МН/