Энэ жил эрийн хоёр наадам болох нь ээ
Yндэсний сурын спорт олон зууны уламжлалтай бөгөөд чингисийн хадны бичигт монголын гарамгай жанжин 335 аолд газар харваж байсан түүх үйл явдлыг тэмдэглэн үлдээсэн байдаг. Гэтэл олон зууны түүхтэй үндэсний сурын спорт мөхлийн байдалд хүрээд байгаа талааарх мэдээллийг Монголыг үндэсний сурын холбооноос мэдээлж байна.
Монголын их үндсэний их баяр наадам болгоноор дэгддэг сур харвааны талбайн асуудал энэж удаад ч мөн гарч ирлээ. Жил болгоны л наадам ойртоход сур харвах талбайгүй болж, хэсэгтээ л бажигаддаг, баяр наадмыг зохион байгуулах комисс энэ удаад ч хатуухан зүйлтэй тулгарч байгаа бололтой. Энэ удаад Монголын үндэсний сурын холбооны 120 гаруй харваач энэ удаагийн Yндэсний их баяр наадам оролцохгүйгээ мэдэгдлээ.
Монголын үндэсний сурын холбооны дэд тэргүүн Ц.Төмөрийн ярианд анхааралаа хандуулна уу
үideo1
Учир нь тэдний сур харвадаг талбайг жил болгон л өөр зориулалтаар ашиглахаар ухаж малтаж эхэлдэг бөгөөд наадм дөхөөд ирэхээр зориуд юм шиг бүх зүйлийг хуучин хэвэнд нь оруулж зөөдөг аж. Харин наадам өнгөрсний дараа хонины ээлж дууссан мэт дахин барилга байгууламжийн шав тавьж, хашаа хатгаад авдаг синдром-той ажээ. Төв цэнгэлдэх хүрээлэнг 51, 49 хувиар төр болон одоогийнх нь захирал Нямдаваа гэгч өмчилдөг ба энэ удаатайгаа 3 дахь удаагаа ийнхүү байр, тайлбаг нь ухаж, сэндийчэж байгаа ажээ.
Эхний удаад Байгаль орчны яам Японы хөрөнгө оруулалттайгаар цэцэрлэгт хүрээлэн барина хэмээн хөрсийг нь хөндсөн бол удалгүй замхарч хурдны зам болж хувирсан байна. Харин хурадны зам мөн л мянгуужингийн үлгэр болж таарч энэ удаад Газар тэнгэр рашаан хэмээх 17 давхар зочид буудал болж хувирлаа.
Энэ талаар холбогдох бүх л албан тушаалтнаар 2004 оны 7 сараас эхлэн хөл хүрэх газраа явсан хэдий тоглоомын ч гэмээр үг олж сонсдог байжээ. Тухайбал, удаа дараа үндэсний сурын холбоо тус талбайг өмчиндөө авахаар хөөцөлдөж, бичиг сачиг хүргүүлэхэд хариу цухуйлгаагүй хэрнээ, наадам дөхөөд ирэхээр та нар наад талбайгаа өмчлөөд авчихаач, хэн нэгний эзэмшил биш л байна ш дээ хэмээдэг гэнэ. Энэ удаад ч мөн ийн хэлсэн ба тус талбайд баригдах гэж байсан 17 давхар зочид буудлын шавыг нэр нөлдөө бүхий хүмүүсийн оролцоотойгоор тавьсан хэрнээ хэл ам хийгээд наадм ойртоод ирэхээр өнөөдрөөс эхлэн бүх хүнд машин механизмаа тус талбайгаас холдуулж эхэлсэн байна. Харваачид энэ байдалд бүр бухимдаж гүйцсэн байгаа ба харалган хүмүүсийг хуурч байгаа юм шиг аашилж байна хэмээн үзэж байгаа. Тэгээд ч наадамын өмнө тус талбайг үндэсний сурын холбооны өмчинд шилжүүлэхгүй бол Yндэсний их баяр наадамд оролцохгүй хэмээсэн.
Yндэсний сурын талбай одоогийн байдлаар тэнд барилга барьж байгаа Хятад ажилчдын бие засах газар болоод байгаа ба үндэсний их өв соёл маань харийн иргэний шивтэртэй холилдоод явж байгаа гэхэ даанч гутармаар юм даа. Тэр их уламжлал, сайн сайхан түүхийг үргэлжлүүлж чаддаггүй юм аа гэхэд өөрсдийнхөө гараар ингэж сүйтгэх нь хэрэг эрх мэдэл ихтэй том толгойтнуудын ашиг сонирхолд л тохирдог бололтой.
Yндэсний сурын холбоо жилд 15 орчим үндэсний хэмжээний тэмцээн уралдаан зохиодог, олон улсад ч нэр хүндтэй байдаг гэнэ. Энэ асуудлыг түргэн шийдэхгүй бол энэ жил Монголчууд бид эрийн хоёр наадамтайгаар наадамлах нь ээ.
/Olloo.mn/
Б.Ану