Хонгор суманд байдал сайжирч байна
Дархан аймгийн Хонгор сумын тухай гэхээр л хэнбугай ч нөгөө л шуугиан дэгдээгээд байгаа циант натри болон тус аймгийн болон сумын Засаг дарга, эрх бүхий сайдуудын тухай л санах байх. Тэгвэл энэ удаа Хонгор сумын байдал, оршин суугчдынх нь дүр зургийг өгүүлье.
Хонгор суманд ирлээ
…Өнгөрөгч баасан гариг буюу эна сарын 18-ны өдрийн 16 цаг гэхэд тус суманд очлоо. Газар тэнгэр нийлж байна уу гэлтэй улаан шороо эргэлдэж хаврын тэнгэрийн аашийг үзүүлэх ба сумын иргэдиин сэтгэл санаа ч бас таагүй байгаа бололтой сумын төвд байрлах Улаан булан-гаас уурлаж бухимдсан иргэдийн яриа тодхон сонсогдоно. Улаан булан-гаар орвол нийслэлээс ирсэн албаны хүмүүс, нутгийн иргэдтэй халуухан яриа өрнүүлээд нэлээд удсан бололтой харагдана. Сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга нар өөрсдийнхөө хүсэлтээр албан тушаа-лаа орхих тухайгаа зарлаж, нөхөн сонгууль болон дараагийн даргын тухай асуудал дэгдээхэд албаны ярианд залхсан иргэд нөгөө л циант натригийн асуудлыг хөндөх аж. Иргэдиин зарим нь одоо яах ва? гэж байхад нөгөө хэсэг нь циант натри гэж чухам юу байна аа хэмээн асууна. Хариуд нь албаны хүмүүс Бид авах ёстой бүх арга хэмжээг авсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж байгаа элдэв мэдээлэлд сэтгэл түгшилгүй тайван бай. Удахгүй байдал хэвийн болно. Саармагжуулах үйл ажиллагаа хийгдэж байгаа хэмээн аргадна.
Иргэн Г.Янжмаа Манайх хувьдаа зургаан үнээ-тэй. Үнээнийхээ сүуг Дарханд аваачиж борлуулдаг өглөө, оройдоо нийлсэн 20 гаруй литр сүү маань 10-д мянган төгрөг болдог байсан. Гэтэл одоо дарханыхан циант натритай суү авахгүй гээд сүү зарагдахаа больсон. Сайдын хэлж байгаагаар сүүгээ борлуулах болтол дахин хэд хоног хүлээх шаард-лагатай гэсэн. Энэ хор нь бүрэн арилсан ч сэтгэл минь сэвтэй болчихлоо. Яахав дээ малын минь буян гээд бодож байхаас даа.
Оршин суугч Дэмчигсүрэн – Энэ бодисны хордлогын хам-гийн анхны шинж тэмдэг манай эхнэрт илэрсэн. Эхнэр маань ямар ч элдэв хууч өвчингүй эрүүл саруул байснаа гэнэт тавдугаар сарын эхээр тохой, хурууны салаагаар нь тууралт гарч, огьж бөөлжөөд ухаан алдаж унасан. Дуудлагын эмч үзээд хордлогын хүнд хэлбэр гэсэн. Одоо бие нь харьцангуй сайжирч байгаа. Хамгийн анх эна бодистой уснаас уусан хоёр үхэр хордож үхсэн. Үүний дараа хүмүүст хорлогын шинж илэрч эхэлсэн дээ, Тус үйлдвэрт ажиллаж байсан хятадууд цагдаагийнхан болон мэргэжлийн хяналтынхныг очиход Энэ ямар ч хоргүй бодис гээд ууж үзүүлсэн гэдэг шүү.
Одоо Хонгор суманд өрнөж буй байдал Хонгор сумын Засаг даргын тамгын газрын байрнаас 100-хан метр газарт циант натритай шороо угааж байсанСпиртний үйлдвэрбайрлана. Энэхүү үйлдвэр нь сумын Засаг даргын ахынх нь бөгөөд хятадуудад түрээсэлсэн ажээ. Албан тасалгааны цонхоор үйлдвэрийн хашаанд өрнөж буй бүх зүйл харагддаг аж. Гэтэл сумын Засаг дарга болох Б.Батнаран хятадууд чухам яг юу хийдэг байсныг нь мэддэггүй байсан гэнэ. Биднийг очиход онцгой байдлын ажилтнууд үйлдвэрийн хашаанаас 360 шоо. метр шороог зөөж Боро гоулд-ын хаягдлын цэгт хаяж дегоксин гэсэн бодисоор хөрсөн дэх хорыг саармагжуулахаар ажиллаж байлаа.
(Ардын эрх 100/632)
М.НЯМСАЙХАН