Исламын ертөнцийнхөн хамгийн хүчирхэг нь

Энэхүү сүлжээний хамгийн нарийн зохион байгуулалттай санхүүгийн боломжийн эх үүсвэртэй террорист байгууллагууд нь исламын ертөнцөд байна.
Абу Нидала байгууллага
Тус байгууллага нь 1974 оноос Палестинийг чөлөөлөх байгууллагаас салан гарсан олон улсын террорист байгууллага бөгөөд тус байгууллагыг Хар есдүгээр сар гэж нэрлэдэг. Тус байгууллага нь дэлхийн 20 гаруй улсад террор ажиллагаа явуулж, 900 гаруй хүнийг хөнөөсөн бөгөөд улс төр, цэрэг, санхүүгийн гэх мэт хороодоос бүрддэг байна. Толгойлогчоор нь Саби Аль-Банна гэгч ажилладаг. Террор үйл ажиллагаанд хамрагдсан томоохон улсууд нь АНУ, Их Британи гэх мэт улсууд байна. Тус байгууллага нь олон зуун гишүүнтэй бөгөөд Ливанд дэмжлэг үзүүлэх тусгай багтай. Толгойлогч нь 1998 оны арванхоёрдугаар сараас Иракт шилжин суурьшсан байх магадлалтай. То¬моохон нисэх онгоцны СҮЙрэл болон улс төрчдийн хөнөөгдсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа.
Абу Сайяфа бүлэг
Тус бүлэг нь Филиппиний өмнөд хэсэгт үйл ажиллагаагаа явуулдаг хамгийн цөөхөн гишүүнтэй радикал үзэлтэй бүлэг юм. Бүлгийн ахлагч Абубакар Жанджалан нь Филиппиний цагдаагийн байгууллагын явуулсан хүчтэй тэмцэл, мөргөлдөөний үеэр 1998 оны арванхоёрдугаар сард нас барсан. Бүлгийн үндсэн зорилго нь лалын тусгаар улс байгуулах зорилгодоо хүрэхийн тулд аллага, дэлбэлэлт зохион байгуулах, хүн хулгайлах гэх мэт үйл ажиллагааг явуулдаг. Тус бүлгийн гишүүдийн тоо одоогийн байдлаар тодорхойгүй байгаа бөгөөд баттай бус эх сурвалжид 200 гаруй гишүүнтэй гэж үздэг.
Исламын зэвсэгт бүлэг
Тус бүлэг нь дэлхийд Armed Islamic Group гэж нэрлэгддэг Алжир дахь лалын экстермист байгуул¬лага юм. Үндсэн зорилго нь лалын дэглэм тогтоох. Бүлгийн террор үйл ажиллагаанд голлон сэтгүүлчид мөн энгийн ард иргэд ихээр өртдөг. Жирийн иргэдийн суурьшиж буй тосгонд террор үйл ажиллагааг маш их явуулсан байна. Мөн Алжирт гаднаас түр болон суурьшихаар ирсэн гадаадын иргэдийн эсрэг 1993 оны сүүлээр халдлага үзүүлнэ гэж зарласнаас хойш 100 гаруй гадаадын харьяатыг алжээ. Тэсэлгээний аргыг маш өргөнөөр ашигладаг. Тус байгууллага нь Алжирын экстермистүүд болон бусад салбар газруудаасаа санхүүжилт авдаг гэсэн эх сурвалж бий.
Аум Синрикё
Тус байгууллагыг Ау¬мын дээд үнэний сургааль гэж нэрлэдэг. Тус байгуул¬лага нь Японы хуулийн байгууллагад шашны байгууллага гэж 1989 онд бүртгүүлсэн ба 1995 онд тус бүртгэлээс хассан байна. Үндсэн террор ажиллагаа нь чадварлаг эрдэмтэд мэрэгжилтнүүдээс бүрдсэн багийн бүтээсэн бактерологийн зэвсэг гарган, хүн ам ихээр төвлөрдөг газрууд болох метро, буудал гэх мэт газруудыг сонгодог. 1995 онд тус байгуул¬лага Японд 9000, бусад улс оронд 40,000 гаруй гишүүн¬тэй томоохон бүлэг байсан байна. Европын холбооны улсуудад салбар газрууд ихтэй террорист байгуул¬лага юм.
Лалын бүлэг
Лалын бүлгийн нэр нь Аль-Гама Ат бөгөөд 1970-аад оны сүүлээр үйл ажиллагаа эхэлж эдүгээ дэлхийн өнцөг булан бүрт өөрийн жигүүртэй Египетийн босогчдын хамгийн том бүлэглэл юм. Тус бүлгийн тэргүүн санваартан нь шейх Умар Абд-Аль-Рахман бө¬гөөд бүлгийн үндсэн зорилго нь Египетийн засгийн газрыг түлхэн унагааж, тус оронд лалын улс байгуулах явдал юм. 1995 онд Эфиопийн нийслэл Аддис-Абебе-д Египетийн ерөнхийлөгч Хосн Мубараза-гийн эсрэг хийсэн халдлагын хариуцлагыг өөртөө хүлээн зөвшөөрдөг. Тус бүлгийн ги¬шүүдийн тоог нарийн тодорхойлоогүй боловч хэдэн мянган гишүүнтэй гэж үздэг. Мөн маш олон тооны дэмжигч байдаг. Египетийн өмнөд хэсгээр өөрийн үйл ажиллагааг голлон явуулдаг байна. Гадаадын байгууллагуудаас тусламж авсан гэх баримт байхгүй ч Иран, Судан, Афганистаны босогчдын бүлэглэлээс дэмжлэг авдаг гэж Египетийн Засгийн газар үздэг,
Хамас булэглэл
Хамас буюу Лалын эсэргүүцлийн хөдөлгөөн гэх тус байгууллага нь 1987 онд Лалын ахан дүүс хэмээх Палестины байгууллагаас салбарлан гарсан. Үндсэн зорилго нь Израйль улсад Палестины лалын улс байгуулах зорилго бүхий улс төрийн болон цэргийн бүтэцтэй юм. Тус бүлгийн онцлог нь ажиллагаагаа ил болон далд хэлбэрээр явуулдаг байна. Хамасын үйл ажиллагаа шинэ гишүүд элсүүлэх, хөрөнгө санхүүгийн нөөц бүлдүүлэх, сурталчилгааны ном материал тараах, терро¬рист халдлага зохион байгуулахад чиглэгддэг. Хамасын гол хүч Газын зурвас хийгээд Иордан голын баруун эргийн зарим дуүрэгт төвлөрч, ажиллагаагаа Палестины эзлэгдсэн нутагт, түүнчлэн Из¬райль, Иорданы нутагт явуулдаг. Хамас нь оршин сууж байсан нутгаасаа хүчээр хөөгдөн гарсан Палестинчуудаасаа санхүүгийн эх үүсвэрээ олдгоос гадна Иран, Саудын Араб зэрэг Арабын зарим улсуудаас санхүүгийн дэмжлэг авдаг.
Японы улаан арми
Тус бүлэг нь 1970 онд Японы коммунист лиг буюу Улаан арми-аас тасран гарч байгуулагдсан байна. Армийг Фусако Шигенобу гэгч удирддаг. Энэхүү бүлгийн олон нийтэд зарлан тунхаглаж буй зорилго бол Японы хаант ёс, Засгийн газрыг түлхэн унагааж, дэлхийн хувьсгалыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал гэнэ. Тус бүлэг нь 1970 оны үед дэлхийн олон улс оронд удаа дараалан террорист үйлдэл хийжээ. Тухайлбал, 1972 онд Израйлын Лод хэмээх нисэх онгоцны буудалд аймшигт аллага үйлдсэний гадна Японы агаарын тээврийн хоёр хөлгийг булаан авч байсан. Японы улаан арми террорист бүлгийн удирдлагын цөмийг ойролцоогоор найм орчим хүн бүрдүүлдэг боловч идэвхитэй гишүүн, дэмжигчид чухам хэд хичнээн болох нь тогтоогдоогүй байна.