Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Азийн бүсийн олон улсын эрчим Хүчний Хурал болно
Тус хуралд гадаадын 43 төлөөлөгч, эрчим хүчний яамны бодлого зохицуулагчид болон бусад нрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Монголын эрчим хүчний гишүүн байгууллага болох үйлдвэр, эрдэм шинжилгээ, Техникийн их сургуулийн профессор болон хувийн компануудын удирдах ажилтануудаас бүрдсэн нийт 90 төлөөлөгч оролцох аж.
Энэ талаахр Монголын эрчим хүчний ассоциацийн тэргүүн Ц.Болд ийн ярьж байна
үideo1
Тус хурлын хөтөлбөрийн дагуу 5-р сарын 22 ны өдрийн хурал Азийн бүсийн болон Монголын эрчим хүчний асуудлаар дараах асуудлыг авч хэлэлцэх ба үүнд,
1. Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, Монголын эрчим хүчний зах зээл
2. Азийн орнуудын эрчим хүчний ирээдүйн төлөв
3. Хөгжиж буй орнуудын эчим хүчний хангамж, Сэргээгдэх эрчим хүч гэсэн асуудлуудаар хэлэлцэх ажээ.
Тус асуудлуудаар нийт гадаад дотоодын 14 гаруй төлөөлөгч илтгэл тавих аж.
Хоёр дахь өдрийн хуралдаанаар Азийн бүсийн эрчим хүч, дэлхийн эрчим хүчний асуудалтай холбогдолтой асуудлууд дээр дэлхийн эрчим хүчний зөвлөлийн гишүүн орнуудаас нийт 10 төлөөлөгч илтгэл тавих томоохон хэмжээний хурал болж байгаа ажээ.
Түүнчлэн тус хуралд хурлын үйл ажиллагаанд баяр хүргэж үг хэлэхээр Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Азийн бүсийн эрчим хүчний асуудлыг хариуцсан зохицуулагч болон бусад төлөөлөгчид уригдаад байгаа гэсэн.
/Olloo.mn/
Б.Ану