Сүлжээний бизнес нь луйвар уу
Өнгөрсөн 2000 оноос хойш Сүлжээний бизнес бол луйвар гэсэн ойлголт иргэдийн дунд түгсэн юм. Яг энэ үндэслэл дээр шууд худалдааны чиглэлээр судалгаа явуулж судалгааны үндсэнд ном товхимол бичсэн, шударга үнэнч, үзэл бодол, итгэл унэмшил нэгтэй хэсэг нөхдийн санаачилгаар өнгөрсөн оны 10-р сард үүсгэн байгуулагдсан, үйл ажиллагаагаа олон нийтэд ил явуулдаг, гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага аж. Ямар нэгэн сүлжээний бизнест орсон иргэдийн түрүүлж орсон нь ашигтай ажилладаг байна. Харин сүүлдэж орсон нь эхэнд орсон хүнийхээ санхүүжүүлэгч нь болдог байна. Шууд худалдаа буюу олон үед маркетингийн худалдаа нь манай улсад 1996 оноос хойш 80 компани үйл ажиллагаа нээсэн байна. Үүнээс 10 компани нь л дэлхийн жишигт нийцсэн сүлжээг явуулдаг байна. Гэвч энэ арван компаниудаас хамгийн тэргүүлэх бүх гишүүд нь тэгш ашиг олж байгаа нь арьс арчилгааны бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлдэг oriflame компани аж. Бусад 9-н компани нь бүрэн дүүрэн иргэдэд тэгш ашиг яг өгч чаддаггүй гэнэ.
Сүлжээний компаниудын талаар Монголын шууд худалдааны нийгэмлэгийн ерөнхийлөгч С.Лхагвадорж ийнхүү ярьж байна.үideo1Тус байгууллага нь шууд худалдааны талаар олон нийтэд сурталчлан таниулах, мэдлэг олгох, түүний талаар зөв ойлголт, эсрэг хандлага төлөвшүүлэх, судалгаа явуулж, мэргэжлийн дүн шинжилгээ хийх, шууд худалдаа эрхлэгчдийг мэргэшүүлэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, секторын боловсон хүчнийг бэхжүүлэх, худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хууль эрх зуйн таатай орчин бүрдүүлэхэд төрийн болон бусад байгууллагатай хамтран ажиллах юм байна. Дэлхийн шууд худалдааны ассоциациудын холбоонд нэгдэн орохоор өргөдөл гаргаад байгаа аж. Уг холбоонд дэлхийн 56 орон нэгдэн орсон бөгөөд ингэснээр шууд худалдаа зөв голдиролоороо явагдах юм байна.
Т.Од /olloo mn/