Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулна
Чуулга уулзалт энэ сарын 23-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэнэ.
Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо чуулга уулзалтад олон олон бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хөдөө орон нутгаас хүрэлцэн ирж тулгамдаад байгаа асуудлуудаа хамтдаа хэлэлцэж, өөрт хуримтлууласан туршлагаасаа хуваалцах гэсэн. Мөн тус үйл ажиллагааны хүрээнд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяа Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр илтгэл тавьж, Жижиг дунд үйлдвэрийн хөгжил сэдвээр Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн доктор Ц.Долгорсүрэн нар илтгэл тавих аж.
Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн доктор Ц.Долгорсүрэн ийн ярьж байна
үideo1
Мөн илтгэлийн дараагаар асуулт хариулт болж дээрх сэдвийн дагуу сонирхосон асуултандаа хариулт авах боломжтой.
Тус үйл ажиллагааны дараа ДБЭТ-тийн уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт болох ажээ.
Монгол улсад хувийн хэвшил сэргэн төвөлшиж, түүнд эмэгтэйчүүд байр сууриа эзэлж, түүний төлөөллийн байгууллага байгуулагдсан байна. Монголын анхны эмэгтэйчүүдийн байгууллага болох Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо 15 жилийн түүхэн замналдаа олон сайхан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байсан ба үүнийхээ үр дүнд Монгол орны өнцөг булан бүрт гишүүдтэй болж байгаа ажээ.
/Olloo.mn/
Б.Ану