Цусных нь бүлгээр хүмүүсийн зан чанарыг хэрхэн тодорхойлох вэ
2000 оны эхээр бараг сая гаруй эх орон нэгтнүүдийнхээ дунд явуулсан судалгааны дүнд төрсөн жил ордоос илүү цусны бүлэг нь хувь хүний зан чанарыг төлөвшихөд нөлөөлдөг нь тогтоогдсон гэнэ.
I бүлгийн цустай хүн,
-Тэд удирдагч болохыг эрмэлздэг. Хэрвээ өмнөө зорилго тавьсан нь бол түүндээ хүрэх гэж цуцалтгүй тэмүүлдэг зүтгэдэг. Тэмцлийн арга хэлбэрээ зөв сонгож чаддаг. Өөрийн хүчинд итгэдэг агаад сэтгэл хөдлөлд автдаггүй. Гэвч хар сэжиг ихтэй бас өвчинд ээрэгдэх нь их гэнэ.
II бүлгийн цустай хүн,
-Эв найр, зохицол төлөвшил болон амгалан тайван байхыг хүсдэг. Ёс заншил тогтсон дэг журмыг хүндэлдэг. Бусад хүмүүстэй зохицон амьдрахдаа сайн. Түүнээс гадна мэдрэмтгий, тэвчээртэй бас найрсаг. Гэхдээ заримдаа өөрийнхөөрөө зүтгэдэг дээр нь амархан гуньж гутардаг. Ill бүлгийн цустай хүн,
Төгс зохицсон бие хүн. Ил тод, өөрийнхөөрөө байх дуртай. Ямар ч нөхцөлд дасан зохицохдоо сайн сэтгэлгээний мэдрэмж өндөртэй. Гэхдээ хараат бус байх гэсэн зан нь заримдаа сул тал болон хувирдаг.
IҮ бүлгийн цустай хүн.
Тайван итгэлтэй хүмүүс. Бусдын хайр хүндэтгэлийг татаж чаддаг. Зугаа цэнгэлд дуртай, бусадтайгаа их бодлоготой харьцдаг. Гэсэн ч хөнгөн гуйвамтгай гэнэ.
Монголчуудын амьдрал