Силиконон өгзөг хамар, хиймэл давхраагаар имиджээ бүрдүүлсэн Хувьсал продакшны жүжигчин мисс Отгонцэцэг духаа томруулах мэс засалд орлоо
Хошин шогийн студи продакшнуудаас ялгарах онцлогтой уг продакшн анх байгуулагдсан цагаасаа олны сонирхлыг татсан олон уран бүтээл туурвиж байгаа. Зохиолч Батрэгзэдмаагийн Би хүсэхгүй байна хэмээх жүжгийг найруулагч Баатар найруулж Хувьсал продакшны жүжигчид тайзнаа амилуулсан. Загварын ертөнцийн муу муухай бүхнийг дэлгэн тавьсан энэхүү жүжигт Драмын театрын жүжигчин Энхтуул, Урнаа нар тоглосон нь хүмүүст илүү их хүрсэн. Баргийн загвар өмсөгчөөс дутахааргүй бие хаатай хоёр жүжигчин жүжгийн алхаа гишгээгээ Xувьсал-ын жүжигчин топ модель Пүрэвсүрэнд шавь орж заалгаж байсан аж. Жүжигчин гэхээсээ илүү мисс топ моделиудтай Хувьсал продакшны хувьд энэхүү жүжгийг амьдруулахад бусад жүжгээс илүү дөхөм байсан нь тодорхой. Учир нь тус продакшнд топ модель Пүрэвсүрэн болон 2004 оны миссийн 2-р байр эзэлсэн мисс Отгонцэцэг болон бие хаа царай зүс тэгш залуус ажилладаг. Цоггэрэл ч тайзны хүмүүс биеэ хэрхэн авч явах болон юу өмсөж зүүхийг нь хүртэл зааж сургадаг аж. Уг продакшны жүжигчин топ модель Пүрэвсүрэнгээс илүү сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа мисс Отгонцэцэгийг төгрөгний хөөрхөн хүүхэн гэдэг. Хиймэл нүд, хамар, хөх болсон энэхүү бүсгүй 2004 оны сайхан бүсгүй тэмцээнээс 2-р байрын шагнал хүртсэн . Тэрээр сүүлийн үед гоо сайхны мэс заслаараа олонд танигдаад байгаа Перпект эмнэлгийн Оюун эмчтэй ойр ойрхон уулзаж учир битүүлэг малгай шилээр нүүрээ далдлаад байгаа нь их учиртай аж. Тэрээр хэний ч санаанд оромгүй нэгэн мэс ажилбар хийлгээд удаагүй байгаа гэнэ. Нэг ёсондоо жижигхэн духтай мисс бүсгүй маань духаа өргөсгөж томруулаад байгаа аж. Энэ нь гоо сайхны хагалгаан дотроо нилээн хүндэд нь ордог учир нарийн дэглэм барих ёстой гэнэ. Магнай өргөн байх ухаантайн шинж гэж бидний өвөг дээдэс ярьдаг. Тэгвэл жүжигчин Отгонцэцэг гоо сайхны талаасаа ийм мэс ажилбар хийлгэв үү эсвэл шинэ зууны ухаант бүсгүйн дүрд тоглохоор шийдээ юм болов уу. Ямартай ч эцэг эхээс заяасан эд эрхтнээ томруулж өндөрсгөж зузааруулж суугаа сурагтай.
Монголчуудын амьдрал