Сонины рекэтчин болгох дамжаа

Анх телевизэд ажиллаж байсан хосууд зөвхөн мөнгө олох гэж сонин гаргаснаас хойш өдгөө жинхэнэ мэргэжлийн тамирчид болоод байгаа. Өмнөх хоёр сонгуулиар улс төрчдийн хар пиар хийж мөн рекэтлэх замаар овоо их мөнгө олсон сураг бий. Зөвхөн 2004 оны сонгуульд л гэхэд эхнэр Ш.Уянга нь АН-аас нэр дэвшсэн Б.Батбаатарын сурталчилгаанд ажилласан. Тохиролцоо ёсоор хөлсөнд нь Марк-2″ гэдэг япон машин авсан ч дараа нь нөхөр нь давхиж ороод 10 сая төгрөг нэхсэн гэдэг. Тэгээд өгөөгүйд нь хорсохдоо улс төрийн сонин-гийнхоо арван нүүрний наймд нь өмнө нь магтаж байсан Б.Батбаатарыгаа зад муулж баллах шахсан билээ. Тэд өдгөө энэ мэт туршлагаа бусадтайгаа хуваалцахаар шийдэн судлаач Д.Ганхуягтай нийлэн Сонгуулийн үеэр сэтгүүлчид хэрхэн мөнгө хийх вэ гэсэн дамжаа нээж буй гэнэ. Шуудхан хэлэхэд сонины рекэтчин болгох уг дамжаанд суух сэтгүүлч олдох болов уу.

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button