Согтуу монгол эр оросын Шереметьево-2″ нисэх буудалд аэрофлотын Су-563 онгоцыг дэлбэлнэ гэж хоёр цаг гаруй саатуулжээ

Голландаас овоо хэдэн төгрөг хийгээд нутаг буцаж буй монгол эр олсон мөнгөндөө цатгалдсан уу яасан онгоцонд шал согтуу орж ирээд агсан тавьжээ. Түүнийг тайвшруулах гэж оролдсон ч Америкийн адал явдалт кино их үзсэн мань эр бүр онгоцыг дэлбэлнэ гэж агсарчээ. Арга буюу түүнийг албадан онгоцноос буулган алйн хядах үйл

ажиллагаагаар заналхийлснийх нь төлөө хүчний байгууллагад шилжүүлж өгчээ. Хэрэг үүгээр зогссонгүй онгоц нисэхээс өмнө манай залуу гэнэт чемоданаа мартчихаж гэж хэл ам үүсгэн ахин асуудал дэгдээсэн гэнэ. Ингээд хөөрөх гэж байсан онгоц ахин саатаж нөгөө чемодан савыг нь олох гэж бөөн юм болов. Гэтэл олддоггүй, манайхан ахин шившиг болох нь тэр. Дараа нь манай хүний ачаа Амстердамаас ирээгүй болох нь тогтоогдов. Ийнхүү энэ рейсээр нутаг буцаж явсан манай иргэд нутаг нэгтнийхээ буянаар нүүрээ минчийтэл улайлгасаар иржээ. Нэр хугарахаар яс хугар гэдэг үгийг манайхан даан ч нэг ойлгохгүй юм даа. Хилийн чанадад энэ мэтээр Монголын нэрийг баастагчдын жишээ энэ явдлаар төгсгөл болохгүй гэдэг нь даанч харамсалтай.

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button