Бөхчүүд орон сууцны барилга руу хошуурч эхэллээ
Улсын циркийн хувьчлалын тендерт оролцож өнгөрсөн жил циркийг авсан тэрээр Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах өндөр зэрэглэлийн жуулчны баазтай. Монголын байгаль ан амьтан түүх дурсгалын эд зүйлийг үэзж сонирхохоор ирсэн жуулчид их аваргын баазад байрлах тун дуртай. Учир нь байрлал сайтайн дээр тав тух, үйлчилгээ нь дээд зэрэглэлийнх аж. Мөн өнгөрсөн 6-р сард Оросын Менатип банкийг худалдан авсан аварга Дагвадорж сүүлийн үед үл хөдлөх хөрөнгө барилга байшинд хөрөнгө хаяад байгаа гэнэ. Их аварга Дагвадорж өөрийн ах гарьд Сумъяабазарын нэр дээр есөн давхар орон сууцны барилга 13-р хороололд бариулж байгаа аж. Баянзүрх дүүгийн 13-р хорооллын 111-р сургуулийн дэргэд баригдаж буй энэхүү барилгын гүйцэтгэгчээр хятадууд ажиллаж байгаа бөгөөд саяхан тус барилгын 75 хужаа нэгэн монгол залууг зодсон хэрэг гарчээ. Барилгын даамал хужаа зургаан шил архи барилга руу авч орох гэтэл үүдний харуул залуу оруулахгүй гэж эсэргүүцэж өнөөх архийг нь нүдэн дээр нь хагалж орхижээ. Уурсаж омгорхсон даамал үг дуугүй дотогшоо орж ах дүү хужаануудаа дагуулан хүрз лоомоор зэвсэглэн гарч ирээд өнөөх хамгаалагч монгол залууг зодсон гэнэ. Гэтэл уг барилгын ойролцоох 38, 39, 40, 41, Эрэл-ийн 49-р байрны оршин суугчид, хөгшин хөвөөгүй бага балчир гэлтгүй өнөөх хужаа нар руу дайрч багагүй хэмжээний мөргөлдөөн үүсчээ. Найз хоёр чавганц хүртэл гурилын ганжингаар зэвсэглэчихсэн дунд нь явж харагдсан. Хэсэг хугацаанд үргэлжилсэн энэхүү мөргөлдөөнийг хүчний байгууллагынхан ирж салгасан аж. Их аваргын захиалж бариулж буй энэхүү барилгад дан хужаа ажилладаг, дээр нь монгол хүн рүү бөөнөөрөө дайрсанд тэнд байсан олон хүн ундууцаж байсан. Сүүлийн үед ганц Дагваа аварга гэлтгүй бөхчүүд барилга байшинд хошуурах болсон аж. Далай аварга Өсөхбаярын орон сууцны есөн давхар байшин Зайсангийн ойролцоо сүндэрлэж байгаа гэнэ.
Монголчуудын амьдрал