Асгат-ын хууль бус гэрээг байгуулсан О.Эрдэнэ нар шан харамжинд авсан доллараа 260, 260 мянгаар нь хуваасан тухай яригдаж эхэллээ

Өнгөрсөн жил АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкерийг ирэхэд манайхан Оюутолгой ордын асуудлыг бас л ийнхүү шуугиан болгон гаргаж тавьж байсан. Үнэхээр ч мань эр Канадын Айвенхоу Майнз компани бопон Монгол улсын Засгийн газар хооронд байгуулах Оюутолгой ордын ашиглалтын гэрээг хурдавчлахын чухлыг манай талаас шаардсан гэдэг билээ. Монгол улсыг олон арав, хэдэн зуун жилээр тэжээчих нөөцтэй гэгддэг Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгат, Мардай зэрэг том ордуудыг дэлхий нийт сонирхох болсон нь монголын амтай бүхний цангааг тайлж буй. Оюутолгой-г эзэмшиж, ашиглах тухай хөрөнгө оруулалтын гэрээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэлэлцэгдэх гэж буй энэ үед Тавантолгой, Асгат тойрсон асуудлууд хэн нь хэнтэй нийлж хамтарч эзэмшиж ашиглах тухай сэдэв байнга хөндөгдсөөр байх болно.Тэгвэл одоо ид шуугиулаад байгаа Асгат-ын мөнгийг тойрсон асуудлуудын талаарх мэдээллийг хүргэе. Монгол улсын Засгийн газар 1976-1993 онд 5.2 сая ам.доллар зарцуулан байж Асгат-ын мөнгөний ордын нөөцийг тогтоосон байдаг. Энэхүү хайгуулаар 227 мянган тонн зэс, 7369 тонн мөнгөний нөөцтэй 25 км2талбай бүхий орд гэж тогтоожээ. Уг ордыг Америк, Турк, Канад, Япон, Солонгос, Оросын компаниуд сонирхож, хөрөнгө оруулан хамтран ажиллах саналаа манай талд тавьж байжээ. Гэхдээ Асгат-ын ордыг ашиглахад нэгэн том бэрхшээл байдаг нь ямар ч дэд бүтэц байхгүй, байгалийн хатуу, ширүүн нөхцөлтэй 3000 метр өндөрт байдаг зэрэг асуудал юм. Алс баруун хязгаар Баян-өлгий аймагт байдаг уг ордыг ашиглахад ОХУ-ын компаниуд уг нь зохимжтой. Хил залгаа, дээр нь ийм хүнд ширүүн нөхцөлтэй ордыг ашиглах туршлагатай билээ. Ялангуяа ОХУ-ын Төрийн Думын депутат тэрбумтан С.Керимовын Полиметалл компани энэ тал дээр хамгийн боломжийн хамтрагч байж чадна. Гэхдээ хууль бус, монгол улсад ямар ч ашиггүй нөхцлөөр Асгат-ыг Полиметалл-тай хамтарч ашиглах гээд байгаа нь хэрүүл шуугиан тариад байгаа юм. Уг нь Монгол улсын Засгийн газраас Асгат ХК гээчийг 1992 онд байгуулж 49 хувийг нь иргэдэд хувьцаа болгон тараасан байна. 49 хувьд нь 96182 ширхэг хувийг өнгөрсөн оны 12 сард Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д айлчлах үеэр том толгойтой хэдэн хүн ОХУ-ын Полиметалл-д эзэмшүүлэх гэрээ хийчихсэн. Энэ гэрээг Засгийн газар он гармагц цуцалж орхисон. Асгат-ыг эзэмшиж ашиглах тухай энэ гэрээг хийсэн, хийлгүүлсэн гэж ерөнхийлөгч болон нэлээд олон хүн хардагдсаар байгаа. хувьцаа тараагдаж түүний 92 хувийг нь 20 иргэн эзэмшдэг ажээ. Харин төрийн өмчийн 51 хувийг нь Монгол, Оросын хамтарсан Монросцветмет нэгдэлд шилжүүлсэн байдаг. Мөн тус нэгдэлд Асгат-ын дөрвөн лицензийг шилжүүлсэн нь нэлээд маргаан дагуулсаар ирсэн. Ийм л нэг томоохон ордын 50 Монросцветмет-ийн ерөнхий захирал О.Эрдэнээ, ТӨХ-ны дарга хоёрын тухайд хардахаас аргагүй байдал үүсгэсэн нь үнэн болохыг уг гэрээ баталдаг. Энэ гэрээг байгуулсныхаа шанд тэд хоёр сая ам.доллар авсан тухай ч хардах болоод байна. Ерөнхийлөгчийг уг гэрээг хийлгэхээр хүчилсэн гэж хардаж байсан хүмүүс одоо цуцлуулахаар хүчилсэн гэлцэж байгаа юм. Тэгэхдээ энэхүү хууль бус гэрээг байгуулахад УИХ-ын дарга Ц.Нямдоржийн нэр нөлөөг ашигласан гэх асуудал хөндөгдөж эхэлсэн нь илүү бодитой байж болохыг саарал ордныхон шивнэлдэж эхэлжээ. Увс нутгийнх бол хэн ч байсан албан тушаалд томилох томилуулахаар хүч гаргаж, түүнээсээ болж UBS намын тэргүүн гэгддэг Ц.Нямдорж дарга Монросцветмет-ийн захирлаар О.Эрдэнээг томилуулахаар хүчээ гаргасан гэдэг. Үүнээс гадна, ноён С.Мироновыг Ц.Нямдорж дарга урьсан нь О.Эрдэнээгийн гуйлга байсан хэмээх хүмүүс ч байна. Үнэхээр ч асуудал энэхүү хардлагыг улам лавшруулж байгаа юм. Учир мэдэх хүмүүс Асгат-ын 50 хувийг Полиметалл-д өгөх гэрээ байгуулсныхаа шан харамжид авсан мөнгөө хэд хуваан, хүчин зүтгэл гаргасан хүмүүст 260-аад мянган ам.доллараар хувааж өгсөн гэсэн нэлээд сонирхолтой хардлагыг хийж байгаа юм. УИХ-ын дарга Ц.Нямдорж Асгат-ыг 50, 50 хувиар эзэмших гэрээг дахин сэргээхийн тулд уг гэрээг сэргээхийг эсэргүүцэгч ерөнхийлөгч, ерөнхий сайдыг шахалтанд оруулах зорилгоор С.Мироновыг урьсан гэх хардлага ч газар авч байна. Уг нь хууль журмаараа гэрээ контрактаа олны нүдэн дээр ил хийгээд явсан бол Полиметалл-ыг Асгат-д орж ирэхэд дургүйцэх хүн ховор. Гэтэл манай жижиг, том дарга нар аливаа юмыг хөшигний араар хийж, түүнээсээ ашиг олох санаатай байдаг нь ийм эх адаггүй хэрүүл шуугиан үүсэхэд хүргээд байгаа нь нууц биш. Мөн Асгат-ыг Полиметалл-тай хамтарч ашигладаг юм гэхэд Монгол талыг Монросцветмет-ээр төлөөлүүлэх нь ч буруу. Засгийн газар Асгат-ыг өөрийн мэдэлд авах замаар асуудлыг зохицуулахгүй бол бидэнд 25 хувь л үлдэх болно. Учир нь Монросцветмет өөрөө Монголын 51, оросын 49 хувийн хөрөнгө оруулалттай нэгдэл билээ. Үүнээс гадна бүр 1990-ээд оноос төрийн 51 хувийн эзэмшилтэй үйл ажиллагаа алдаг оног явуулж ирсэн Асгат- ХК-ийг яахав. Тус компанийн 49 хувийг эзэмшдэг иргэдээ яах билээ гээд шийдвэрлэх асуудал олон байгаа юм.

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button