БНСУ-д ажилчин гаргах ажил шуударч эхлэв

БНСУ руу амьжиргаа хөөн гарах хүмүүсийн урегал татарсан билээ. Харин зогсонги байдалд ороод байсан энэ ажил ойрын үед сэргэж байна. Монголчуудыг харийнхан доромжиллоо, эх оронд нь шоронгийн хоригдлоос дор байдалд орууллаа хэмээн шуугиж байгаа ч БНСУ руу гэрээгээр гарах гэсэн олон хүн үүнийг үл тоон хэдэн өдөр Цагдаагийн ерөнхий газар, төв цэнгэлдэхийг бүчсэн. БНСУ-д ажиллах хүч гаргах ажил ийнхүү сэргэж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын тус улсад удахгүй хийх айлчлалын бэлтгэл ажлын хурээнд Өмнөд Солонгосын талаас авч буй арга хэмжээ юм байна. Ямар боловч БНСУ-д Монголоос ажилчин гаргах ажил шуудрах чигтээ оржээ.
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ асуудлыг бүр тодорхой ярьж, БНСУ-д гаргах ажилчдын тооны хязгаарыг ахиулах, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр холбогдох албаны хүмүүстэй санал солилцож, гэрээ байгуулах зэрэг ажил хийх юм байна.
(Ардын эрх 100/632)
Д.ЦЭЦЭГ