Японы жишээг бид давтах учиртай гэж үү
Мөн дээрх химийн бодисуудаар хөрс, ус нь бохирдсон байхыг ч үгүйсгээгүй бөгөөд дээж авч шинжпүүлэхээр холбогдох газарт нь хүргүүлсэн гэсэн байна. Цианит, мөнгөн ус гэдэг хортой хорт бодис.
Мэргэжлийн хүмүүсийн ярьж буйгаар, химийн хорт бодистой холбоотой энэ асуудлыг бид түр зуурын дуулиан болгоод холбогдох дээд хүмүүс арга хэмжээ авсан нэртэй өнгөрөх ёсгүй аж. Харин ч улс орны үндэсний аюулгүй байдалд сүйрэл авчирч буй гамшиг хэмээн үзэж яаралтай таслан зогсоох арга хэмжээ авах ёстой байна.
1920-иод он, энэ үед Япон орон яг л өнөөдрийн Монгол шиг уул уурхайг хэт тахин шүтэж байв. Зввхөн Минамата хотод гэхэд оршин суугчид нь амьжиргаагаа дээшлүүлнэ хэмээн алт ухаж, тэр хэрээрээ мөнгөн ус хэрэгтадэг байж. Бас хэрэглэсэн мөнгөн усаа хөрс болон усанд хамаагүй хаяснаас газрын хөрс, тэр ч бүү хэл гол мөрний загас жараахай нь хүртэл хордсон юм. Тухайн үедээ японууд мөнгөн усны хор хөнөөл нь хэдэн жилийн дараа тэдний үр удамд яаж нөлөөлөх, ямар хэмжээний сүйрэл авчрахыг төдийлөн мэдээгүй байсан гэдэг. 5.10 жилийн дараа Минамата хотод гар хөл нь татанхай, оюун ухааны хомедолтой хүүхдүүд төрж эхэлжээ. Ийм төрөлт эхлээд ганц хоёр бүртгэгдэж байсан бол сүүлдээ шинээр төрсен хүүхэд бүрт ийм шинж тэмдэг илрэх болсон байна. Үүнд Японы Засгийн газар анхаарлаа хандуулж хамгийн түрүүнд тэдгээр хүүхдүүдийн ар гарт нь судалгаа хийж үзжээ. Гэтэл 5-10 жилийн өмнө мөнгөн ус болон мөнгөн усаар алт олборлодог байсан хүмүүс, тэдний үр хүүхэд, ойр дотны хүмүүсийн дунд ийм төрөлт олноор гарч буй нь судалгаанаас харагджээ. Японы Засгийн газар ч тэр даруй хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн гэдэг. Үүний гамшиг Япон улсад өнөөдрийг хүртэл бүрэн арилаагүй. Тиймдээ ч Японы түүхэнд дайны аймшигт он жилүүдтэй зэрэгцэхүйц хараар тэмдэглэгдсэн он жилүүд тодоос тод бичигдсэн байдаг юм. Энэ бол мөнгөн усны гамшиг гэж ямар зүйл байдгийг хүн төрөлхтөний түүхэнд бодитойгоор мэдрүүлсэн хамгийн том жишээ.
Мөнгөн ус гэж ямар бодис вэ
Химийн хорт бодисыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хордуулах шинж чанараар нь онцгой хортой, хортой, бага хортой гэж ангилдаг бегөөд энэ ангиллын онцгой хортойд нь мөнгөн ус багтдаг аж. Ууршилттай шинж чанартай, уур нь маш хортой, хор хөнөөл нь удаан хугацааны дараа илэрдэг, хүн хордсон тохиолдолд урагт нөлөөлж улмаар маш хүнд хордлого өгдөг, хорт хавдар үүегэдэг. Энэ бодисын хүн төрөлхтөнд учруулж болох гай гамшгийг дурдаад байвал дуусахгүй. Гэтэл манайд ямар байна вэ. Сүүлийн хэдхэн жилд гар аргаар олборлогч нинжа нэртэй бүлэг хүн бий болсон. Тэдний алтаа шорооноос ялгаж аөдаг зүйл нь мөнгөн ус. Амьдрахын эрхээр л ийм юм хийж байна хэмээн өөрсдийгөө өмөөрөх энэ хүмүүс үнэндээ үр хойчоо яаж устгаж буйгаа мэдэхгүй байгаа. Гэтэл бас яам нь бас мэдэхгүй байна гэж үү. Өнгөрсөн оны сүүлчээр БОЯ-ны Химийн эюулгүй байдлын үндэсний зөвлөлийнхөн Өмнөговь аймагт уул уурхайн чиглэлээр үйп ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж болон гар аргаар алт олборлодог иргэдэд мөнгөн ус хэрэглэж болно гэсэн зөвшөөрлийг олгосон байсан. Гэтэл энэ жил Буман трейд нэртэй компанид дахин олгочихсон байх юм. Хор хөнөөлийг нь мэдсээр байж зөвшөөрөл олгоод байгаа нь гайхалтай. Уг нь бүр олгохгүй баймаар.
Мөнгөн усны аюул түрүүчээсээ мэдрэгдэж эхлээд байхад шүү. Хонгор суманд дэгдсэн аюулын тухайд гэхэд мөнгөн ус зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ 6-120 дахин их байгаа гэж байна. Мэдээж, агаарт ингэж дэгдсэн юм чинь хөрс усанд ч маш ихээр хуримтлагдсан байгаа. Гэтэл бас мөнгөн ус нь температур ямар байхаас хамаараад хор хөнөөлийн хэмжээ нь ихэсдэг байна. Жишээ нь мөнгөн ус 0 хэмд 2.02 мг/м3 байдаг бол, 20 хэмд 13.1, 30 хэмд 30.4 мг/м3 болж хор хөнөөлийн хэмжээ нэмэгдэх жишээтэй. Одоо урин дулааны улирал эхэлж буй. Тэгэхээр Хонгор суманд дэгдсэн энэ аюул хэсэг хугацаанд дахин сэдрэхийг ч үгүйсгэх аргагүй. Ер нь энэ аюул ганц Хонгор суманд биш Монголын өнцөг булан бүрт нүүрэлчихээд буй. Өмнөговь, Баянхонгор, Төв аймаг гээд. Магадгүй хэдэн жилийн дараа Японд тохиолдсон шиг гамшиг манайд ч гарахыг үгүйсгэх аргагүй юм. Зөвхөн мөнгөн усны аюулыг дурдахад л ийм байна. Үүнээс гадна цианит натри гэж хор хөнөөлийнхөө хэмжээгээр мөнгөн уснаас ч илүү хорт бодис байна. Одоогоор энэ тэр гэсэн сүртэй зүйл алга л гээд суусаар байх уу, Бодит гамшгийг хүлээж, хүмүүс нь ч өөрсдөө дур мэдэн яам нь зөвшөөрөл олгосоор байтал энэ улс хэдхэн жилийн дараа Японы жишээг давтаж магадгүй нь байна шүү.