Монгол цэргийн дуудлага урианы учиг
Уриа хашгирах зорилго нь шийдвэрлэх мөч тэмцэлийн үед уг хүнд зориг зүрх оруулах, шийдэмгий байж зорилгодоо хүрэх зэрэг арга хэмжээг авахын тулд хүний сэтгэл зүйн нэг төрлийн засал болно.
Орос орны цэргийн дуудлага уриа нь Ура аа Монголчуудын 13-р зууны довтолгооны үеэс улбаатай ба Монгол жанждын дайралтын үг урагшаа дайраад УРАГШАА гэсэн авиа тушаал заавраас гарвалтай. Энэ үгийг хэрэглэн ялаад байгаа нь тэдэнд гайхшрал төрүүлэн энэ үгийг оросчлон өөртэй тохируулан ура аа авиаг авчээ.
Монголчуудын урианы түүхэнд Хурай, Уухай, Ура аа, Хоржийлоо гэх мэт үгийг хэрэглэж байсан байна.
Хоржийлоо нь төвд үг бөгөөд Хор нь -Монгол, жийлоо нь -яллаа гэсэн үгс ба нийлээд Монгол яллаа гэсэн үг болно.
Б.Янь-ы зохиол ном Бат хаан роман дээр –Оросын нэгэн манлай баатар хүн дайчидтайгаа хамт тулалдсаар байгаад дийлэгдэн нас барахад нь Монгол –-Татар бүх цэрэг жанждууд, Бат хаан мөн өөрөө ч түүнд хүндэтгэл үзүүлэн сэлмээ дээш өргөн – Хүүе Хүүе Хүүе гэж 3 удаа уянгалуулан дуудахад тэр тулалдаанаас амьд үлдсэн, олзлогдсон Орос цэргүүдийн гайхшрал, хүндэтгэл, бишрэлийг тэдэнд төрүүлж дахин байлдах, хорсох, занах хүсэл сэтгэлгүй боллоо гэж бичсэн байдаг.
Хүн ядарсан, сэтгэл санааны хямрал өөрчлөлт зэрэгт орчихоод унтах үедээ хурхирдаг байна. Хурхирч унтахад хамгийн бөх унтаж сэрэхдээ ядаргаагаа тайлсан байдаг. Энэ нь нэг зүйлийн амралт Бясалгал юм. Хурхирч унтахад хүнээс – хрр, хри, ррий гэх мэт авиа гардаг. Монгол хэлний хурихрах гэсэн үг нь авиатайгаа хүртэл ойролцоо зохицолтой байгаа нь сонин.
Хурхирах, Хурихрах гэдэг үгийн утга нь сонин
Хур —- хур бууж бороо орох мэт
Хир —- хир хир салхилах мэт
Ах —- хамгаалах ах хажууд байгаа мэт
Үгийг урвуулбал Харихрух гэсэн үг болно.
Хари — өөр ертөнцийн зүйл мэт
Хрух — хурж цугласан олон мэт. Мөн араатны Архирах, Архи нь бас л нэг бие сэтгэлийн засал юм, Хархираа гэж уулс, хөөмий ч байдаг
ЭСВЭЛ Хурихирах нь
Хур — хуран чуулах олон мэт.
Ихи —- олон, том, аугаа үйл гэсэн утгатай мэт.
Рах — Нар хиртэх үед өвгөд маань —Нарыг Рах гэдэг маш
том амьтан залгичихлаа гэж ярьдаг байсан.
Хүчит аугаа зүйл, амьтан гэсэн утгатай.
Уг үг болон хүний үйлдэл нь нэлдээ билиг билгүүний нэгэн сонин
үйлдэл явц, хэлцэл болно.
Хүн шийдвэрлэх мөч ирсэн үедээ зориг зүрх орох, эсрэг этгээдийн хүндэтгэл олох, сэтгэлд нь хоногшсон зүрх сэтгэлийн цохилт өгье гэвэл, самгардуулах, хөх тэнгэр газарт мөргөх тахих, их баяртай мөчид, ялах үедээ уриаг хашгиран чангаар дууддаг байна.
Одоогийн Монгол цэргийн уриа УРА АА нь –Урагшаа- л гэсэн Монгол хэлний энгийн үг ба Оросуудаас эргүүлэн авсан үг юм .
Социалист системийн орнууд 1990 оноос эхлэн Ардчилсан гэх капиталист систем нийгэмд орсон. Энэ хоёр нийгмийн нэгэн гол ялгаа нь шашингүй болон шашинтайн үзэл байв. Бид одоо ямар ч л гэсэн огт сүсэггүй биш сүжиг бишрэлтэй болжээ.
Монгол улсын хүчирхэг байсан үеийн нийслэл Дэлхийг төвлөн зангидсан хотын нэрийг санацгаая
ХАРХОРИН ХАРИХОРИН нийслэл хот гэдэг биз дээ.Уг үгэнд бас -х,-р үсэг, авиа хоёр хоёр удаа орсон байна шүү дээ. Энэ л Хурихрах хүний авиатай ойролцоо дуудлага нь Дэлхийг эзэлсэн ,чичрүүлсэн гүрэн улсын нийслэл болж байсан нь үнэн билээ. Чингис хааны нэгэн том суу билиг нь Төрийн Хар Хүн гэгддэг эгэл шулуун зөв ухаант Харц, Харичи –н болох эерэг / + / санаатай аливаа зүйлийг болгох бүтээх сайн талаас нь өгүүлдэг мэргэд зөвлөхүүд. Нөгөө талаас Хорчи, Хоричи –н гэх аливаа зүйлийн сөрөг / – / талаас нь харж өгүүлдэг хашир мэргэн зөвлөхүүдтэй байжээ. Энэ хоёр зөвлөхүүдийн тэнцвэр дээрээс /Дэлхийн бүх зүйл +, – цэнэг , соронзон орны нөлөөнд байдаг/ өөрийн зөв шийдэл, мэргэн санааг олж хэрэгжүүлснээр дэлхийд дуурсагдсан аугаа их үйлийг хийжээ.
ХАРИХОРИН гэдэг маань Харичи, Хоричи-н эерэг сөрөг зөв билиг билгүүн, мэдлэгийн дундаас Дэлхийн төв болох /нь чи шүү/ гэсэн дээд язгуурийн үг, дэлхийн төв нийслэл хот, газар зүйн төв мөн юм гэсэн утгатай болно. //Дэлхийн газар зүйн талаар сонирхолтой нийтлэл гарна дараа нь уншаарай./ /
-ХАРИХОРИН, -ХУРИХИРАХ, -ХУРАЙ гэсэн гурван үг, түүний авиа нь язгуурын нэг үг, дуудлага юм шиг.
Монгол цэргийн одоогийн уриаг бага зэрэг өөрчлөн дээрх 3-н үгийн дундуур хэлбэл зохистой мэт. Дээрх үгсийн нэршил, авиа дотор мөн хурихран унтах авиан дотор –х, р,и, а – авиа, үсэг их орсон байна.
Огторгуйн огт оргүй хоосон дундуур аялагч Архад, Асура нар аялан, тэмүүлэн явахдаа хэрэглэдэг болох уриа нь Хри аа гэдэг авиа байдаг. Энэ уриаг 3 /гурван/ удаа нэг дор хэлснээр өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хүчирхэгжлийг батжуулж өөрт итгэлийг олгодог.
Нэгэн жишээ Монгол нутгийн зарим хүмүүс болон эрх хүүхдүүд Р, РР авиа үгийг сайн хэлж чаддаггүй ба орлуулан Л авиа үгээр дууддаг. Гэтэл Япон хүмүүсийн үгэнд Л авиа огт байдаггүй ба түүнийг Р авиагаар -Монгол гэхийг Монгорү, Солонго гэхийг Соронгү гэх мэт дууддаг. Тэд бас самурайн улбаат зориг зүрхтэй эрэлхэг шинжтэй хүмүүс байдаг.Тэдний хөгжлийн тууштай байдаг нэгэн тулгуур нь энэ Р авианд ч байдаг юм билүү. Гэхдээ тэдний уриа нь Бансай шүү дээ. Мөн бидний ЗАГАС-ны сэтгэлгээний эрин үе дуусаж БУМБА-ийн эрин үе эхэлж байгаа шүү дээ.
Дээд тэнгэрээс гарвалтай Хөх Монгол Улсынхаа хүчирхэгжил, энх тунх, зөв амьдралын төлөө бүгдээрээ ХРИ АА ХРИ АА ХРИ АА уриаг хэлж дуудаж заншицгаая.
2007 ОН 3 САР.
Эсээ –г бичсэн Тахианар Батирия