Сон И Мин Бид хөдөлмөрийн яамнаасаа гуйж байгаад 4000-аас олон эмэгтэй бүртгэсэн

тэдмийг дагаж ирсэн гэр бул, ойр дотныхон нийлээд 30 гаруй мянаан хүн энд цугласан гэдэг. Уртаас урт дараалалд өдөржин, шөнөжин дугаарлаж зогссон хүмүүс хүссэн ёсоороо бүртгүүлчихлээ. Гэтэл тэд бүгд солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцэх чадвартай юу, бүртгүүлсэн 15000 хүнээс нэг өдрийн дотор шалгалт авч амжих уу зэрэг асуулт хариултаа нэхэж эхлэв. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт болон олны анхаарлыг татаж буй бусад асуудлаар KLPT байгууллагын Монгол дахь төлөөлөгч Сон И Минтэй ярилцлаа.

-Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад монгол иргэдийг бүртгэхэд та гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ ажилд нийт хэчнээн хүн оролцов?

– Бид гурван өдөр үдшийн 22 цаг 30 минут хүртэл бүртгэлээ явуулсан. Ачаалал ихтэй байсан учраас нәлээд ядарлаа. Энэ удаагийн бүртгэлийг Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтарч зохион байгуулсан. KLPT байгууллагаас гурав, Койка-аас арав, танай улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас арван хүн уг ажилд оролцсоноос гадна солонгос хэлний ангийн оюутнууд, туслах үүрэгтэй 20 хүн ажилласан. Эдгээр хүмүүсийн хүч чармайлтаар бүртгэлийн ажлаа амжилттай зохион байгуулсан.

-Төв цэнгэлдэх хүрээлэнд нэг дор олон хүн цуглуулж, бүртгэл явуулсан нь хүндрэл учруулсан. Өмнө нь иим олон хүнийг цөөхөн хоногийн дотор бүртгэж байсан уу?

-Энэ оны дөрөвдүгээр сард Индонезид 15000, Вьетнамд 9000 хүнийг нэг дор бүртгэж байлаа.

-Ийм нэг асуулт зарим хүний шүүмжлэлд өртөөд байгаа юм. Ер нь Элчин сайдын нам яагаад энэ ажлыг зохион байгуулах ёстой юм бэ гэж?

-БНСУ-ын Элчин сайдын яам шалгалт авах нь гэдэг бол маш буруу ойлголттой хүмүүсийн яриа.

Тус яамны зүгээс бидний ажилд туслалцаа үзүүлсэн л хэрэг. Та бүхэн ч мэдэж байгаа байх. Өнгөрсөн онд 4000 хүнээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг хууль бусаар авсан шүү дээ. Ийм асуудал гарсан учраас манай улсын Хөдөлмөрийн яам анхаарал тавьж, ерөөсөө Элчин сайдын яам-тайгаа хамтарч зохион байгуулъя гэж шийдвэрлэсэн юм. Түүнээс биш хэн нэгний албадлагаар, хүчээр ингэж зохион байгуулсан юм биш. Шалгалтыг өнгөрсөн жил ч, энэ жил ч манай улсын тап 100 хувь хәриуцаж хийх ёстой байсан юм. Энэ бол БНСУ-ын Засгийн газрын ажлын хүрээнд л хийж буй ажил болохоос аль нэг хувийн компанийн зохион байгуулдаг ажил биш. Бид бүртгэл болон шалгалтыг олон нийтэд нээлттэй, шударга явуулах зарчмыг баримталж байна.

-Төв цэнгэлдэх хүрээлэнд та бүхэн манай цагдаагийн байгууллагын зарим удирдлагатай уулзах үеэрээ Энд ирсэн хүн бүрийг бүртгэнэ гэж байсан нь монголчуудад их боломж олгож байна гэсэн ойлголт төрүүлсэн. Ажиллах хүчний квотыг тогтооход ч гэсэн та бүхний санаачилга давамгайлсан гэж дуулсан юм байна?

-БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас бидэнд анх 10000 хүн бүртгэ, уунээс илүү байж хэрэггүй гэсэн чиглэл өгсөн юм. Ингээд монгол дахь манай улсын Элчин сайдын яам, KLPT байгууллагынхан тус яамныхнаас хамтраад гуйсан. Монголчуудад Өмнөд Солонгост хөдөлмөр эрхэлж, аж амьдралаа дээшлүүлэхэд нь туслаач, ажиллах хүчний тоог нэмж өгөөч гэж. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас ч гэсэн ийм хүсэлт гаргасан. Тал талаас хүсэлт болгосны үндсэн дээр БНСУ-ын Хөдөлмөрийн яам танай улсаас авах ажиллах хүчний тоог 15000 болгож нэмсэн юм.

-Манайхаас нийт 4000 эмэгтэй л бүртгэнэ гэсэн шүү дээ. Энэ тоо яг гүйцсэн үү?

-Уг нь 4000 эмэгтэйг бүртгэе гэж төлөвлөсөн боловч төв цэнгэлдэхэд үүнээс олон эмэгтэй ирсэн учраас бид Хөдөлмөрийн яамнаасаа 4000-аас илүү бүртгэе гэж дахиад л гуйх хэрэгтэй болсон. Ямар ч байсан бүртгэлд хамрагдсан эмэгтэйчүүдийн тоo 4000-aac илүү гарсан байх. Ягхэдэн хүн бүртгэсэн бэ гэдгийг манай Элчин сайдын яамнаас мэдээлнэ гэсэн.

-Ашгүй нэг юм бүртгүүпчих-лээ. Одоо шалгалтаа яаж өгөх вэ гэсэн бодол олон хүний толгойд эргэлдэж байгаа байх. Тэдэнд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Дөнгөж хоёр, гуравхан хоногийн өмнө шалгалтын бүртгэлээ хийж дууссан учраас анкет, энэ тэр гээд цэгцлэх ажил их байна, уучлаарай. Танай сонинд энэ долоо хоногт багтаагаад шалгалтад хэрхэн бэлтгэх талаар материал бэлтгэж өгнө өө. Сонсох, унших гээд юу мэдсэн байх шаардлагатай байна, тэр болгоныг сайн хэлж өгье. Шалгалт авах хугацаа 90 минут байна. Үүнээс сонсох чадварын шалгалт нь 25 асуулттай, 40 минут, унших чадварын шалгалт 25 асуулттай, 50 минут байх юм. Шалгалтын нийт оноо 200 байх учиртай. Монгол иргэд шалгалтаа амжилттай өгч, 120-иос дээш оноо авбал бүтээгдэхүүний үйлдвэр, хөдөө аж ахуй, загас агнуур, барилга, хөлдөөгч зоорь зэрэг салбарт ажиллах саналаа өгч болно.

-Шалгалтыг ирэх сарын 3-нд авна гэж байгаа. Нэг өдрийн дотор тэр олон хүнээс шалгалт авч амжих уу?

-Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг зургадугаар сарын 3-ны өглөө 10-11.30, үдээс хойш 16-17.30-ын хооронд авна. Бүртгүүлсэн хүмүүс шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө хуваарилсан газар ирсэн байх ёстой. Бид өглөө 7500, үдээс хойш 7500 хүнээс шалгалт авахаар зохицуулсан.

-Шалгалтыг хаана авах вэ?

-Одоогоор 8-10 сургуульд хүмүүсийг хуваарилж, шалгалтаа авахаар бэлтгэж байна. Шалгалтын үеэр хойно, урд суусан хүмүүс хоорондоо 60 см, зэрэгцэж суусан хүмүүс хоорондоо нэг метрийн зайтай хол сууна. Бүртгүүлсэн хүмүүстээ энэ талаар жич зарлана.

-Солонгос хэлний хангыл үсэг хятад, япон ханз үсгийг бодвол цээжлэхэд их амархан гэдэг. Гэхдээ анхан шатны мэдлэггүй ч бүртгүүлсэн хүмүүс үлдсэн хугацаанд амжиж сурах болов уу гэцгээж байгаа?

-Таны хэлсэнтэй санал нэг байна. Хэрэв тухайн хүн шалгалт сайн өгье гэж хичээх юм бол болохгүй зүйл байхгүй. Шалгалтдаа сайн бэлтгэвэл гайгүй оноо авах боломжтой.

-KLPT шалгалт өгөөд өндөр оноо авсан хүмүүс БНСУ-ын их, дээд сургуульд элсэх боломжтой юу?

-Үгүй, энэ бол ажиллах хүчнээс л авдаг шалгалт. Нийт 200 оноотой шүү дээ. Манайд англи хэлний тоэфлийн шалгалт шиг төвшин бас бий. Уг шалгалтын дээд оноо нь 500 байдаг юм.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье!

(Ардын эрх 101/633)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button