Монголын хэвлэлүүд С.М.Мироновын айлчлалын тухай
Тийм учраас эрхэм Миронов Монголд саатах болоод байна. Тэр Монгол төрийн тэргүүнүүдийг дарамтлахаар Монголд саатан морилжээ.
Өдрийн сонин
Ерөнхий сайд М.Энхболд Монголросцветмент нэгдэл саналаа засгийн газарт танилцуулах учиртай
ОХУ-ын Реново, Базовый элемент, Северсталь гэсэн 3 том компани хамтдаа консорциум байгуулсан. Тэд Тавантолгойн коксжих нүүрсний орд газарт хамтран ажиллахыг сонирхож байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан Асгатын мөнгөний орд газарт ОХУ-ын Полиметалл компани хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ хүчингүй болчихоод байгаа
Зууны мэдээ.
Монгол геологичийн айлчлал эхэллээ
1986-1991 онд ЗХУ-ын геологийн яамны томилолтоор Монголд ахлах геофизикчээр ажиллаж байжээ. Мөн нэг хүүхэд нь Монголд төрсөн гэдэг. Өмнө нь Монголд айлчлахдаа тэрээр энэ тухай дурсч, өөрийгөө Монгол геологич хэмээн нэрлэж байсан юм
Ардын эрх
М.Энхболдын цуцалсан гэрээг С.М.Миронов сэргээхээр шахамдуулав
С.М.Миронов Говь нутгийн сайхныг Монголд ажиллаж байсан хүний хувьд би сайн мэднэ. Энэ бол хувийн айлчлал. Өмнөх айлчлалын үеэр Арвайхээр ,Алтайн чанадад очсон… гэж Дорноговь аймагт айлчлах болсон сэтгэгдлээ хуваалцжээ.
Нийгмийн толь
* * *
Мироновын буудалласан Хан паласын цахилгаан тасарч хамгаалалтынхныг түргэн авахууллаа. Энэ удаагийн айлчлал буудлынх нь цахилгаан тасарсныг үл тооцвол сүр дуулиан багатай, тайван болж байна
Өглөөний сонин
(Yг сонин 14)