Хорт хавдар эдгэршгүй өвчин биш

Гэвч энэ нь үнэн хэрэгтээ өвчтөн өвчнөө хожуу оношлуулснаас болдог аж. Түүнээс биш хорт хавдар нь эдгэршгүй өвчин биш гэнэ. Энэ өвчний эмчилгээний үр дүнд нөлөөлдөг нэг чухал зүйл нь сэтгэл санааны хямрал багатай байх ба ингэснээр өвчтөний дархлааны системд нөлөөлж, өвчний дахилтыг багасгаж амьдрах хугацааг уртасгадаг байна. Тиймээс дэлхий дахины хорт хавдраар өвчлөн эдгэрсэн хүмүүс Эдгэрэлтийн баяр-ыг жил бүрийн хавар тэмдэглэн 20 дахь жилтэйгээ золгож буй аж. Харин манайд энэ баярыг хоёр дахь удаагаа тэмдэглэх гэж байна.

Энэхүү баярыг Сэтгэлийн хүч нэртэй төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа бөгөөд уг байгууллагын гишүүдийн олонхи нь энэ өвчнөөр өвдөж эдгэрсэн хүн байдаг аж. Сэтгэлийн хүч байгууллага нь Хавдар судлалын үндэсний төвийн дэргэд хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ. Хорт хавдраар өвчлөгсдийг бүх талаар дэмжиж тэдэнд эмчилгээний үед мэдвэл зохих мэдээ мэдээлэл, орчин үед хэрэглэж буй эмчилгээний дэвшилтэт арга, түүний үр дүн, өвчтөн өөрөө өөртөө туслах чадварыг эзэмшүүлэх болон сэтгэлзүйн туслалцаа үзүүлдэг байна.

Эдгэрэлтийн баяр энэ сарын 25-нд ХСYТ-д болох бөгөөд энэ үеэр ийм өвч-тэй хүмүүст зориулж хандивын ажил зохион байгуулах аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button