Д.Болд Рок попт шинэ будаг ханхлуулахыг хүсч байна

Тэрээр энэ тухай тайлбарлахдаа, манай компани рок поп ертөнцөд жинтэй хувь нэмэр оруулахыг эрмэлзэж байна. Тэр дундаа шинэ дуучдын уран бүтээлийг олонд таниулах үүрэг хүлээж байгаа бөгөөд ингэхдээ жинхэнэ уран бүтээлийг илүүд үзэж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд манайх дуучин Н.Эгшиглэн, Б.Маралжингоо болон Шоо хип хоп хамтлаг, DJ man Б.Дашзэвэг зэрэг хүмүүстэй гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Хамгийн гол нь эдгээр уран бүтээлчдийг урлагийн ертөнцөд шинээр гаргаж ирэхийн тулд уран бүтээлийг нь чанартай, өгөөжтэй, мэргэжлийн болгоход илүү анхаарсан. Эл цуглуулгад миний Чи минь байсангүй, Б.Маралжингоогийн 17 нас, Н.Эгшиглэнгийн Яг одоо, Шоо хамтлагийн Амьдралын тоглоом, Камертон-ы Салхинд шивнэсэн үг зэрэг шинэлэг дуунууд багтсан. Ирэх лхагва гаригт албан ёсоор худалдаанд /7500 төгрөг/гарна.

Эдгээр 15 дуунаас бүрдсэн манай продакшны анхны цомгийн ерөнхий продюссероор Д.Болд ажиллаж, бичлэгийг Английн мэргэжилтэн Регу, Б.Мөнгэрэл нар хийж, дууны бичлэг, бусад үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэсэн. Ер нь манай компанийн анхны энэ цомог рок попын ертөнцөд цоо шинэ өнгө будаг ханхлуулахыг хичээсэн гэлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button