Парламентчид даргаасаа болж зодолдов

Амин чухал асуудлаар өөрийн байр сууриа хамгаалан сонгогдсон депутат нь хэрхэн улайран тэмцдэгийг сонгогчдодоо харуулах, хэвлэл мэдээллийнхэний анхаарлыг татах гэж тэд зодолддог байна гэж Reuters агентлаг мэдээлэв. Депутатууд парламент дотроо зодоон хийхийн өмнө хөлдөө хөнгөн гутал өмсөж бэлддэг ба нударгаа зөрүүлсэнийхээ дараа цугларч хамтдаа ууцгаадаг байна.Нударга зөрүүлэх үедээ гишүүд сурвалжлагч, телевизийн зураглаачийн дуранд өртөх гэж үе үе эргэж харан уриа лоозон хашгирч, зурагт хуудас өргөж харуулдаг ажээ.

Саяхан таван сарын 8-нд Тайваний парламентын 40 гаруй депутатууд парламентын даргаа (манайхаар Нямдорж даргаа) индэрт гаргахгүй гэж хориглон томоохон зодоон үүсгэсэн байна.Мөн иймэрхүү шалтгаанаар нэг дүгээр сард бас нэгэн зодоон болж, депутатууд дөрвөн цаг гаруй нударга зөрүүлцгээсэн байна.50 гаруй депутатууд дээрх зодоонд оролцсон бөгөөд манайхаар Нямдорж дарга буюу парламентын даргынхаа өөдөөс гутлаа тайлан шидэж, зангианаасаа зууралдацгааж, чанга яригчаа суга татан хуралдааны танхимд хаясан явдлууд гарчээ.2005 онд нэгэн депутат шидсэн гар утсанд өртсөнөөс хэд хэдэн оёо тавиулсан, өнгөрсөн жил бас нэгэн депутат хуралдааны танхимд нулимс асгааруулагч хий хэрэглэсэн зэрэг тохиолдол ч гарсан байна.Харин депутатуудын хувьд хэрэлдэж,муудалцах явдал нь өдөр бүр гардаг ердийн зүйл ажээ.

(Yг сонин 14)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button