Сонгуулийн сунгаа Дорнодод яаж өрнөв?

дүүргүүдийг бүгдийг нь хамруулсан томоохон хэмжээний судалгаа хийж түүнийхээ үүцийг задалж байна.
Дорнод аймгийн улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг судалгаанаас түүвэрчлэн толилуулж байна.
Энэ аймаг хувьд бол социолзимын үеийн манай хамгийн том аймаг бөгөөд ёстой л юм юмтай аймаг байсан. Хаана хөгжил байна тэр нь Дорнод нутагт үйлдвэрлэл үйлчилгээ дэд бүтэц бүхий л асуудлууд бүрэн шийдэгдсэн аймаг байлаа. Одоо их юмнаас бага ч гэсэн барилга байгууламж ганц нэг үйлдвэр үйлчилгээний газар л үлдсэн байна.
Улс төрийн сонголтын хувьд энэ аймгийнхан цэнхэр тал руугаа 1996 онд ардчилсан холбоо эвсэлд итгэл хүлээлгэж нутгийн гурван хүүгээ саарал ордонд морилуулсан бол 2000 онд МАХН улс орон даяар ялалт байгуулсан тэр л жил нутгийн С.Оюуныгаа торойтол гаргаад ирсэн аймаг.
Тус аймгийн ард иргэдийн ихэнх хувь нь буриад зон олон тэр ч утгаараа ардчиллынханд элэгтэй байдаг. Улсын их хурдын 3 мандаттай тойрог. Энэ аймагт тулгамдаж байгаа асуудал чамгүй сүүлийн жилүүдэд цөлжилт их явагдаж эхэлж байгаа малын хулгай, хил дамнан алдах асуудал их, хойд урд хөрштэй залгаа учир хилээр хулгайгаар зөрчих улс дамнасан гамшгийн асуудал ихийн хажуугаар ажилгүйдэл ихсч байгаа нь судалгааны явцад харагдсан.
Тус аймгийн зон олон нэлээд тэмцэгч бөгөөд дайчин ард түмэн тэр ч утгаараа одоо тавигдах гэж 1000 замын төслийг буруушааж өөрийн аймгийн төв суурин газруудаар явуулахыг ихэд эрмэлзэж жагсаал цуглаан хийж, төр засагтаа хандах, аймаг орон нутгийнхаа удирдлагыг огцруулах зэрэгтээ хүртэл тулаад байна.
Нэг талаараа энэ зам аймгийн төвөөрөө дамжаад гарвал Дорнодчуудын хувьд нэлээд ашиг тустай юм. энэхүү асуудал тус аймгийн иргэдийн шүдний өвчин.
Энэ бүх тулгамдаж байгаа асуудал дээр УИХ-ын эрхэм гишүүд нь багагүй ажиллаж нэлээдгүй эерэг тийш нь шийдэх тал дээр анхааран ажиллаж байгаа сурагтай.
Одоо Дорнодчуудыг УИХ-д төлөөлөн сууж буй гурван гишүүн Д.Одбаяр, М.Зоригт, Ж.Батхуяг нар. Эрхэм түшээд 2004 онд амалсан амлалтаа хэр биелүүлэхээс ахиж сонгогдох эсэх нь шийдэгдэнэ. Гэхдээ эдгээр гурван эрхэм дээр хэн очиж шавар хаах бол гэдэг нь тодорхой биш ч гэсэн 2008 онд нэр дэвших магадлалтай олон эрхэмүүд энэ аймаг руу жолоогоо залсан сурагтай. УИХ-ын гишүүн асан Базарсад, Дэлгэрмаа, аймгийн засаг дарга Жанлав, ИТХ-ын дарга Шинэбаяр, Аймгийн АН-ын дарга Алтангэрэл, АЗХ-ны захирал асан ХХҮГ-ын дэд дарга нутгийн басган Б.Мөнхцэцэг нар нэлээд идэвхтэй байгаа нь судалгаанаас харагдаж байлаа.
Намын фоны хувьд бол энд хэзээний л АН-ын рейтинг өндөр байдаг газар. Аль ч сонгуулийн дүнгээс харахад ардчилал ялах магадлалтай хэдхэн аймгуудын нэг бол Дорнод юм. Гэхдээ энэхүү судалгаагаар хэн хийж амалсанаа биелүүлж байна түүнийг сонгоно гэх хүмүүс их тэр утгаараа нам намын төлөөлөл болох дараах хүмүүсийг эхний гуравт дугуйлж байгаа нь эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэсний илрэл болов уу. . .

/Оллоо.МН/