Бизнес бол өрсөлдөөний талбар

Монгол Улсын Засгийн газраас энэ оныг ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх жил болгон зарласныг гол үзүүлэлтээ болгон аж ахуйн нэгжүүдийг шалгаруулсан байна.

Дээрх аж ахуйн нэгжүүдэд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, барилга угсралт, гадаад дотоод худалдаа, зам тээвэр, аялал жуулчлал болон банк, санхүү, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй гээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд багтжээ.Ийнхүү компаниудыг шалгаруулахдаа сүүлийн таван жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй эсэх, мөн үйлдвэрлэл, үйлчилгээний цар хүрээ, чанар стандартыг ч үндэслэсэн байна.

Монголын бизнес хөгжлийн Гарц холбооноос хоёр жилд нэг удаа шалгаруулдаг Тэргүүний ажил олгогч эзэн, Тэргүүний хамт олон өргөмжлөлийг гардан авсан бизнес эрхлэгчид Бидний бизнес өргөжин тэлэх тусам Монгол Улсын эдийн засаг бэхжиж, ард түмний амьдрал сайжрахад тодорхой хувь нэмэр болно гэж хэлж байв.

Энэ шалгаруулах ёслолын үеэр Тэргүүний ажил олгогч эзэн, Тэргүүний хамт олон өргөмжлөлийг гардан авсан Батсервис ХХК-ийн захирал Б.Батжаргалтай уулзсан юм. Тэрээр Манай Батсервис компанийн харьяа Орхон худалдааны төв нь Баянгол дүүргийн 2,4,5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монголын төр, засгаас бизнес эрхлэгчдээ дэмжиж, бизнес эрхлэх орчинг нь сайжруулаад өгвөл залуусаа дотооддоо ажлын байраар хангаж, гадаадын хөрөнгө оруулалтыг эх орон руугаа татах боломж ч ихээхэн бий. Yүнийг л төр, засаг маань анхааралдаа аваасай гэж байсан юм.

Мөн үүнээс гадна тэрээр Бизнес бол зөвхөн хувь хүний амжилт бус сайн баг бүрдүүлж, сайн менежмент хийсний үр дүнд амжилт авчирдаг талбар. Тиймээс энэ салбарт амжилт гаргахад дэмжин тусалж байсан бүх хүн болон хамт олондоо баярлаж явдгаа ч хэлэх хэрэгтэй байна гэж байв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button