Өвлийн амралтыг хаврын амралт болгож болно

Хүүхдийнхээ хүчийг мал төллөх үеэр ашиглах сонирхол байсаар байна. Үүнийг шийдвэрлэх боломжтой юу? гэж асуув. Тэгэхэд сайд Тус аймаг, сум өөрөө санаачлаад манай яаманд хүсэлт тавибал болно гэв.

Энэ боломжийг мэдсэн олон аймаг хүсэлт тавибал ирэх хавраас хотын хүүхдүүд сурч байхад, хөдөөгийн хүүхдүүд малаа төллүүлдэг гажиг гарахыг ч үгүйсгэшгүй юм.

10-р ангид хүйсийн тэнцвэртэй элсүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин УИХ-ын чуулганы хуралдаан дээр Бүх шатны боловсрол эзэмшиж байгаа хүмүүсийн хүйсийн харьцаа нь эмэгтэйчүүд 70, эрэгтэй 30 хувь байна гээд ойлгочих хэмээн мэдэгдэв. Энэ асуудлыг хэрхэн шийдэх гэж байгааг Ерөнхий сайд тодруулахдаа 2006-2007 оны хичээлийн жилээс 9-р анги төгсөгчдийн 80 хувийг 10-р ангид элсүүлэх, эдгээр элсэгчдийн дотор эрэгтэй сурагчийн эзлэх хувийг 48-д хүргэх зохион байгуулалттай арга хэмжээ авч байна гэлээ.

Энэхүү арга хэмжээг авснаар ахлах ангид суралцагчдын хүйсийн харьцааг тэнцвэржүүлнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм байна. Түүнийгээ Ерөнхий боловсролын сурагчдын хүйсийн харьцаа тэнц¬вэржсэн тохиолдолд дээд боловсрол дахь хүйсийн харьцаа зохистой болно гэж УИХ-ын гишүүдэд тайлбарласан.

Үүнээс харахад, хэрэв охид 9-р ангид элсэгчдийн 52-оос дээш хувь эзэлсэн тохиолдолд Засгийн газар ямар нэгэн зохион байгуулалттай арга хэмжээ авч тэднийг унагааж, хөвгүүдийг дэв¬шүү¬лэх бололтой. Таны хүү, охин сурлагаараа бус хүйсээрээ шилэгдэж ахлах ангид элсэх цаг хэзээ ирэхийг хэлэхэд өнөө эрт байна.

(Yг сонин 14)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button