Л.Одончимэд эх оронч зан гаргаагүй ажээ

Уг санамж бичгийн 6.1-т Ажил хайгчдыг сонгох зорилгоор БНСУ-д Хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөх тогтолцооны дагуу Солонгос хэлний шалгалтыг БНСУ-ын Хөдөлмөрийн яам зохион байгуулна, түүнчлэн бусад заалтуудад энэ шалгалтын гүйцэтгэлтэй холбоотой бүх асуудлыг Солонгосын тал бие даан хэрэгжүүлж, Монголын тал ямар ч эрх, үүрэггүй байхаар тусгажээ.

Тухайн үед Монгол улсын иргэн, монголын ажиллах хүч энэ шалгалтанд гэж тооцоолж, эх оронч зан гаргаж шалгалтын ажиллагаанд тодорхой хэмжээний эрх үүрэгтэй оролцсон бол залуус маань мал адгуус шамбааралдаж, Солонгосчуудад доромжлуулахгүй байх байсан юм.

Залуу хүний шинэ санааг дэмжих төрийн түшээ алга УИХ-ын хамгийн залуу гишүүн Р.Эрдэнэбүрэн ЕБС-иуд сурагчийн автобустай болох болмжийг судалж байгаа юу, түүнчлэн гадаад орнуудад эрэгтэй хүүхдүүдийг ЕБС-д хамруулахын тулд Эрэгтэйчүүдийн дунд сургууль байгуулдаг юм билээ энэ талаар хийсэн судалгаа байгаа юу? хэмээн БСШУ-ны сайд Ө.Энхтүвшингээс асуув. Сайд Автобусны судалгаа байхгүй, харин шинэ сургууль олноор барих төлөвлөгөөтэй байгаа. Эрэгтэйчүүдийн сургуулийн хувьд судалсан зүйл байхгүй гэв. Сайд гишүүний тавьсан саналыг цаашид судалж үзье гэж ч хэлсэнгүй. Энэ төрд залуу хүний шинэ санааг дэмжих төрийн түшээ алга бололтой.

(Yг сонин 14)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button