Өрөвтас японуудад бэлэг барив

Японы баруун хэсгийн Тоёока хотод 13 метр өндөр багана дээрх үүрэнд өрөвтасын ангаахай мэндэлжээ.

Нүднийхээ эргэн тойрны улаан толбоор ялгардаг энэ шувууг үндэсний баялаг хэмээн үздэг бөгөөд тоо томшгүй уран бүтээлд мөнхөрсөн байдаг. Өрөвтас шувууны амьдралд заналхийлж байгаа зүйл нь ойг ихээр огтлох, намгийг хатаан хөдөө аж ахуйд ашиглах, загасыг ихээр агнах зэрэг үйлдэл юм хэмээн Байгаль хамгаалах дэлхийн холбооноос мэдэгдэв.

Дорнын өрөвтас буюу Солонгосын цагаан өрөвтас нь 1980-аад онд Японд үйлдвэрлэл хурдацтай хөгжсөний улмаас устаж алга болсон юм. Түүнээс хойш мэргэжилтнүүд өрөвтасыг Японд дахин нутагшуулахаар чармайж иржээ. Сүүлийн 20 жилийн дотор Оросоос авчирсан зарим өрөвтас хүний асрамжинд хэдэн ангаахай гаргасан юм. Харин байгальд, өөрийн тааваар үржилд орсон өрөвтасыг японууд ихэд бэлгэшээж байна.

Шинэ ангаахайны аав, ээж нь 2006 оны есдүгээр сараас эхлэн сул чөлөөтэй болсон байжээ. Тэд өнгөрсөн сараас эхлэн үүрээ барьж, саяхан ангаахайгаа төрүүлж японуудад бэлэг барьжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button