С.Баярцогт цөөнхөө матав
Удалгүй асуулт асуух гишүүдийн нэрсийн жагсаалтаас С.Оюун, Л.Гүндалайн нэр хасагдлаа. Учир нь С.Баярцогт гишүүн Ц.Нямдорж даргад УИХ-ын дэгээр бол 8-аас дээш суудалтай намын төлөөлөл Ерөнхий сайдын мэдээллийн дараа асуулт тавих, санал хэлэх эрхтэй гэсэн байна. Та Ард түмний нам, Иргэний зориг намын төлөөллөөр асуулт тавиулж, санал авбал дэгээ зөрчих гээд байна шүү гэж матав.
Ингээд асуултаа бэлдээд орж ирсэн С.Оюун гишүүн гарч, Л.Гүндалай гишүүн 2000-2004 онд цөөнхийг дарамталж байсан энэ дэгийг даруй өөрчлөх хэрэгтэй гэж хэлээд хурлыг орхив. Энэ хоёр 2000-2004 онд цөөнх байхын зовлонг хангалттай амсан гишүүд. Харин одоо Ардчилсан нам, МАХН-тай хамтран цөөнхийн цөөнх болгож дахин хэлмэгдүүлж эхэллээ. Ардчилал гэдэг уг нь цөөнхөө шахдаг олонхийн дарангуйлал биш баймаар.
(Yг сонин 14)